Хэдэн мянган жилийн дараах өнөөдөр Хятадын шаазан хүмүүсийн уламжлалт төсөөллийг эвдсэн байна. 5G суурь станцууд, сансар огторгуйн харилцаа холбоо, анагаах ухаан, эрүүл мэнд, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл гэх зэрэг. Шинэ шаазан материалыг өндөр технологийн олон салбарт байнга ашигладаг болсон юм. Том жижиг робот гар, автомат угсралтын шугам, ухаалаг дэлгэц зэрэг нь орчин үеийн шаазан эдлэлийн үйлдвэрт дутаж болшгүй тоног төхөөрөмжүүд болсон байна. Шаазан эдлэлийн үйлдвэр бол зөвхөн "шавар, хөрсний" урлаг төдий биш, харин аль хэдийн "гэрэл, цахилгаан"-г хослуулсан урлаг болсон билээ.
Уламжлалт шаазан эдлэлүүд шинэ дүр төрхийг бий болгожээ
Хэдэн арван цагаан зурвас дээшээ мушгирч, нугалсан нь ургасан модны мөчир шиг харагдана. Харахад урд байгаа сав нь гипс эсвэл хуванцраар хийгдсэн мэт харагддаг. Үнэндээ энэ бол жинхэнэ шаазан бүтээгдэхүүн юм.
-Энэ бол 3D мэргэжлээр хэвлэсэн шаазан цэцгийн сав! Өнгөрсөн үеийн шаазан цэцгийн савнууд ихэвчлэн дугуй, дөрвөлжин хэлбэртэй л байсан бол одоо 3D хэвлэх мэргэжлийн тусламжтайгаар хатуу, хэврэг шаазан материалыг илүү сайн зүсэж, загварчлахад илүү эрх чөлөөтэй болсон гэж Туншинь керамик ХХК-ний Ухаалаг үйлдвэрлэлийн төвийн дарга Хуан Чуаньдэ хэлэв.

Шиньшин цахилгаан шаазан эдлэлийн ХХК-ийн бүрэн автоматжуулсан үйлдвэрлэлийн шугам.
Хуан Чуаньдэ:
-Багадаа шаазан эдлэлийн үйлдвэрт тоглож байхад ямар ч өнгийн гутал өмсөөд ороход бүгд цагаан өнгөтэй болдог байсан.
Хуан Чуаньдэгийн санаж байгаагаар шаазан эдлэлийн үйлдвэр цагаан шаазан нунтгаар дүүрч, зуухны галд хана нь харласан нэгэн үйлдвэр байдаг. 2016 оноос хойш Туншинь шаазан эдлэлийн үйлдвэр үйлдвэрлэлийн шинэчлэл хийж, 8 шатаах зуух, 20 автомат шиллэгээ хийх шугам, олон тооны 3D принтер болон бусад тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Үйлдвэрийн барилга цэвэрхэн, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн төдийгүй шаазан савуудыг хэлбэржүүлэх ажлын явцад нэг хүн өнгөрсөн үеийн 16 хүний ажлыг гүйцэтгэж чаддаг боломжтой болсон ажээ.
-Хэдийгээр энэ нь энгийн шаазан хавтан шиг харагдаж байгаа ч түүний гадаргуу дээр мөнгөний ион нимгэн давхарга бүрхэгдсэн байдаг.
Тус компаний бие даан боловсруулсан "өөрийгөө ариутгах" технологийн тухай ярихдаа Чунчин Жиньхүй шаазан эдлэлийн ХХК-ний дарга Жан Жи-И омог бардам байдаг. Чийглэг орчин нь бактерийн үржлийн орчин юм. Гурван жил олон мянган удаагийн туршилт хийсний эцэст Жиньхүй компани нь "өөрийгөө ариутгадаг" шаазан эдлэлийг бүтээсэн. Энэ нь шаазан бүтээгдэхүүний гадаргуу дээр бүрхсэн бактерийг үр дүнтэй ариутгаж чаддаг билээ. Энэхүү технологи нь хеликобактер пилоригийн эсрэг 87.65 хувь, гэдэсний нян, салмонелла зэрэг таван төрлийн бактерийг 95 хувиас дээш устгадаг боломжтой билээ.
Жан Жи-И:
-Бидний хийсэн шаазан таваг 500 удаа устгагч хүчлээр угаах туршилтад хамрагдсан бөгөөд бактери ариутгах чадамж мөн хувираагүй хэвээр байгаа. Энэ нь 100,000 гаруй удаа цэвэр усаар угаасантай тэнцэх болно. Өдөрт гурван удаа хоолонд орохоор бодож, жилийн 365 хоногоор тооцоолбол ашиглалтын хугацаа 91 жилээс илүү байдаг юм.
Удирдлагагүй чанарын хяналтын өрөөнд шар, цагаан, цэнхэр өнгийн гэрэл ээлжлэн цацарна. Хэрэв та анхааралтай ажиглавал бичил бүрэлдэхүүн хэсгүүд дугуй эргэдэг тавцан дээр нягт байрлаж буйг олж харах болно. Ердөө нэг секундийн дотор эд анги бүрийн цахилгаан гүйцэтгэлийн туршилтын мэдээллийг бодит цаг хугацаанд дамжуулчихдаг.
Хүнань мужийн Лүөди хотын Шиньхуа шянь “Хятадын шаазан эдлэлийн нутаг” хэмээн нэрлэсэн байдаг. Энэхүү шяний хот нь уулын гүнд байрладаг бөгөөд шаазан хийхэд дутагдаж болшгүй шавар ч олддоггүй нутаг байсан ч олон арван жилийн хөгжлийн үр дүнд Мэйчэн шаазан эдлэлийн ХХК, Шиньшин шаазан эдлэлийн ХХК зэрэг үндэсний хэмжээний төрөлжсөн, дээд шинэ технологиор тоноглогдсон хоёр том аж ахуйн нэгжийг бий болгож хөгжүүлжээ. Одоогийн байдлаар Шиньхуа компаний цахилгаан шаазан бүтээгдэхүүний жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 17 тэрбум юаньд хүрч, экспортын хэмжээ 40 сая гаруй ам.долларт хүрч байна. Хүнань мужийн Лүөди хотын Шиньхуа шянь “Хятадын шаазан эдлэлийн нутаг” хэмээн нэрлэсэн байдаг. Энэхүү шяний хот нь уулын гүнд байрладаг бөгөөд шаазан хийхэд дутагдаж болшгүй шавар ч олддоггүй нутаг байсан ч олон арван жилийн хөгжлийн үр дүнд Мэйчэн шаазан эдлэлийн ХХК, Шиньшин шаазан эдлэлийн ХХК зэрэг үндэсний хэмжээний төрөлжсөн, дээд шинэ технологиор тоноглогдсон хоёр том аж ахуйн нэгжийг бий болгож хөгжүүлжээ. Одоогийн байдлаар Шиньхуа компаний цахилгаан шаазан бүтээгдэхүүний жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 17 тэрбум юаньд хүрч, экспортын хэмжээ 40 сая гаруй ам.долларт хүрч байна.

Мэйчэн цахилгаан шаазан эдлэлийн ХХК-ийн ажилтан шаазан эд ангиудыг хийж байна.
Хятадын ард түмний амьдрал олон мянган жилийн турш шаазан эдлэлээс салж болшгүй нягт холбоотой байсаар ирсэн.
-Шаазан эдлэл бол технологийн дэвшлийг дагаж, хүн төрөлхтний нийгмийн шинэ хэрэгцээнд дасан зохицох чадвартай зах зээлийн материал юм гэж Шиньшин электрон шаазан эдлэлийн ХХК-ний дарга Цао Жяньпин хэлэв.
Өөрчлөлт, шинэчлэлийг эрэлхийлж, бэрхшээлийг даван туулжээ
Инновацын хамгийн их бэрхшээл нь зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах дээр байдаг. Эхэндээ Шиньшин цахилгаан шаазан эдлэлийн ХХК-ний бүтээгдэхүүнүүд зөвхөн нэг л шаазангийн хийг ялгаруулах хоолойтой байсан. Бодлогын зохицуулалтаар хий ялгаруулах хоолой нь хориотой зүйл болж хасагдсан. Хэсэг хугацаанд тус компани дампуурлын хэмжээнд хүрээд байсан байдаг.
Тэгээд Шиньшин цахилгаан шаазан эдлэлийн ХХК нь термостат дээр анхаарлаа хандуулав. Тэр үед Японы компаниуд термостатын шаазан бүрхүүл үйлдвэрлэх технологид тэргүүлэх байр суурь эзэлдэг байв. Шиньшин компани судалгаанд гүнзгий нэвтэрч, халуун шахалтын дөрвөн өнцөгт бүрхүүлийн технологийг боловсруулсан. Японы эд ангиар үйлдвэрлээд дараа нь угсрах технологитой харьцуулахад Шиньшин компаний шинэ технологи нь илт давуу талтай: Технологийн бүтээгдэхүүний чанар илүү тогтвортой, зардлыг буруулсан зэрэг байдаг.
Техникийн бэрхшээл бол инновацад хүрэх зам дахь бас нэг саад тотгор юм.
Жан Жи-И:
-Өөрийгөө ариутгадаг шаазан эдлэл 2021 оны эхээр лабораторид анхны багц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн байдаг. Гэхдээ өнгөний асуудлаас болоод бөөнөөр нь үйлдвэрлэж чадаагүй байсан. Бактери устгах чадамжтай шаазангийн гялалзсан өнгөний гоо үзэсгэлэн алдагдсан байдаг. Нарийн ширхэгтэй "Солирын хар" нь хар саарал өнгөтэй болж, гоёмсог "Чилийн улаан" нь устай холилдоод цайвар улаан өнгө болж хувирдаг.
Туншинь шаазан эдлэлийн компанид инновац нь сэтгэлгээний өөрчлөлтөд бас тусгагдсан байдаг. Компаний цар хүрээ тэлэхийн хэрээр бүтээгдэхүүний үнэ, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, стандарт үйл ажиллагаа болон бусад асуудлууд эрс нэмэгдэж, зөвхөн хүний хүчээр удирдах нь хангалтгүй болсон. 2021 оноос эхлэн Туншинь шаазан эдлэлийн компани дижитал өөрчлөлтийг судалж, ERP, MES, WMS зэрэг программ хангамжийг худалдан авсан ажээ. Гэсэн хэдий ч өөрчлөлт шинэчлэлтийн зам ердөө шууд шулуун байдаггүй.
-Аж ахуйн нэгжүүдийн хувьд тоног төхөөрөмж, программ хангамж, үйлчилгээг худалдан авч болох ч хүмүүсийн хуучин ойлголтыг өөрчлөхөд хамгийн хэцүү байдаг. Тэр үед компаний бүх хүмүүс үүнийг дахин дахин сурч судалж, маш их хүчин чармайлт гаргаснаар ахмад ажилчид ч аажмаар цаг үетэй хөл нийлэх чухал гэдгийг ухаарсан. Бид энэхүү өөрчлөлтөөр дамжин шаазан эдлэлийн үйлдвэрлэлийн хугацаагаа 45 хоногоос 30 хоног хүртэл богиносгосон гэж Хуан Чуаньдэ танилцууллаа.

Гадаадын зочид Туншинь шаазан эдлэлийн ХХК-д зочилж байна.
Шаазан эдлэлийг гадаадад экспортлох болов
Шаазан нь англиар "Хятад" гэсэн дуудлагатай адилхан байдаг.
Хэдэн мянган жилийн турш Хятадын шаазан эдлэлүүд худалдааны хөлөг онгоцтой хамт аялж, "Дэлхийн бүх бүс нутагт хүрч, хилийн чанадад танигдсан байдаг". Өнөөдөр Хятадын шаазан шинэ өнгө төрхөөр дэлхийн хүмүүст танигдаж байна.
Энэ оны 04-р сард Хятадын импорт, экспортын 133 дахь үзэсгэлэн зохион байгуулагдсан.
Жиндэжэний шаазан эдлэл, Дэхуангийн цагаан шаазан эдлэл, Лилин шаазан эдлэл зэрэг алдартай брэндүүд уг үзэсгэлэнгээр дэлгэгдсэн байдаг. Үзэсгэлэнгийн үеэр гадаадын олон бизнесмен, зочид шаазан эдлэлийг гайхан биширч, худалдаачидтай хамтран ажиллах талаар ярилцав. Энэхүү удаагийн үзэсгэлэнгээр зөвхөн Хүнань мужийн Лилин хотын өдөр тутмын хэрэглээний шаазан эдлэлийн 61 компаний онлайн болон оффлайн бараа эргэлт 430 сая юаньд хүрчээ.
Брэндүүдээ гадаадад гаргахын тулд түүнийгээ хэрхэн сурталчлах нь маш чухал.
-Биднийг өнгөрсөн зууны сүүлчээр анх ажиллаж эхлэхэд интернэт хөгжөөгүй байсан. Бид хаана ч явсан утасны номын хуудаснаас харж, иймэрхүү хялбар бус аргаар зах зээлээ тэлж байсан.
Өнгөрсөн цагаа тэрээр одоо ч тод санаж буй тухайгаа ийнхүү ярьсан юм.
-Хэрэглэгчдийг яаж татах вэ гэж бодоход толгой өвддөг байсан. Тиймээс бид гадаадад гарах санаачилга гаргасан. Шиньшин шаазан эдлэлийн компани бол Шиньхуа шяниас гадаадын үзэсгэлэнд оролцсон анхны Хятадын компани шүү. 1998 онд Шиньшин шаазан эдлэлийн компани олон улсын үзэсгэлэнд анх удаа оролцож, дараа жил нь гадаад худалдааны анхны захиалга авсан. Хэдийгээр зөвхөн 500 ам.доллар байсан ч би тэр үед маш их баярлаж байсан гэж Цао Жяньпин хэлэв.
Үүнээс хойш Шиньшин шаазан эдлэлийн компани брэндийн нөлөөгөө өргөжүүлэхийн тулд үзэсгэлэнд олон удаа оролцсон байна. Өнөөдөр Шиньшин шаазан эдлэлийн компани Гуанжөүгийн импорт, экспортын үзэсгэлэн, Мюнхений электрон барааны үзэсгэлэн зэрэг олон улсын үзэсгэлэнд байнга зочилдог бөгөөд гадаад худалдааны захиалга тус компаний бизнесийн 20 хувийг эзэлдэг болсон. Шаазан эдлэл нь АНУ, Орос, Чех, Словени болон бусад газруудаар зарагддаг болсон байна.
-Туншиний шаазан эдлэлийг эхлээд авах хүн цөөн байсан. Манай компаний гадаад худалдааны хэлтсийн хамт олон Хятадын уламжлалт соёлын элементүүдийг гадаадын талуудад сонгож болохуйц илүү олон хээ, өнгө, хэлбэр дүрсээр хангана гэж найдаж байсан ч нэг нь ч сонгогдсонгүй гэж Хуан Чуаньдэ хэлэв.
Мөн тэрээр:
-Хятад болон гадаадын хүмүүсийн сонирхдог шаазан эдлэл ийм их ялгаатай билүү гэж бодоод түүх сөхөж үзсэн чинь гадаадад маш сайн зарагдаж байсан Хятадын шаазан эдлэлүүдийн дунд Европын язгууртнууд, хотууд, бүлгүүдийн бэлгэ тэмдэг бүхий "сүлд шаазан" хэвлэгддэг бол "орооцолдсон мөчрүүд" нь Исламын соёлоос гаралтай байдаг.
Хятад болон барууны соёлыг уялдуулах нь зөв зам юм байна!
-Бид Хятадад цөөхөн хүний сонирхдог загваруудыг сонгон нөгөө талдаа өгсөн. Санаанд оромгүй байдлаар гадаадын бизнесменүүдэд маш их таалагдсан. Тэр цагаас хойш Туншинь компани нь орон нутгийн соёл, амьдралын хэв маягийг дизайндаа тусгах тал дээр илүү анхаарч, дизайнеруудыг тусгайлан илгээж, гадаад дахь цэцэг, гэрийн тавилгын зах зээлд судалгаа явуулж байна гэж хэллээ.
Өнөөдөр Туншинь компаний үйлдвэрлэсэн цэцгийн савнууд дэлхийн 30 гаруй улс орон, бүс нутагт зарагдаж байна.

Жиньхүй керамик шаазан эдлэлийн ХХК-ийн"Өөрийгөө ариутгадаг" шаазан бүтээгдэхүүн
"Жижигхэн шаазан эдлэл" нь "том зах зээлд" нэвтэрчээ. Хятад улс бол шаазан эдлэлийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд жилийн үйлдвэрлэл, экспортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүн байранд ордог. Тоо баримтаас үзвэл энэ оны 01-ээс 10-р сар хүртэл Хятадын шаазан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 15 сая 480 мянган тонн, Хятадын шаазан бүтээгдэхүүний аж үйлдвэрийн нийт хэмжээ 150 тэрбум юаниас давсан байна.
Тансаг зэрэглэлийн шаазан, өдөр тутмын хэрэглээнд зориулсан гэр ахуйн шаазан эсвэл шинжлэх ухаан, технологиор бүтээгдсэн шаазан эдлэл аль нь ч бай, Хятадын шаазан үйлдвэрийн салбар өнөөдөр өндөр хурдацтай хөгжиж, олон мянган жилийн түүхийн явцад нэгэнт цоо шинэ өнгө төрхтэй болж чанар болон янзыг хослуулсан бүтээгдэхүүнээрээ зах зээлд чухал хувийн жингээ эзэлсээр байна.
