Бээжинд хуралдсан "Дундад улсын үндэсний ном-25" үзэсгэлэн худалдааны хэвлэл мэдээллийн бага хурлаас мэдээлснээр, тус үзэсгэлэн худалдаа нь 9 дүгээр сарын 25-нд Шаньши мужид нээлтээ хийж, уншигч түмнээ номоор дайлах болно.
Шаньши мужийн хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчооны дарга Чи Фэн хэлэхдээ: -Номын үзэсгэлэн худалдааны хугацаанд Тайюань хотын гол үзэсгэлэнгийн талбай нэгдсэн байдлаар Дундад улсын 1000 гаруй хэвлэх үйлдвэрийн шилдэг ном бичгийг дэлгэж, 200-аад талбайд үйл ажиллагаа өрнүүлэх болно.
Үзэсгэлэнгийн хугацаанд Дундад улсын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн, Дэлхийн фашизмыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд зориулж шилдэг ном бичгийн үзэсгэлэнг нээж, сүүлийн жилүүдэд туурвисан 1200 шилдэг уран бүтээлүүдийг мөн дэлгэх болно гэжээ.
