solongonews
Төлөөлөгчид Йили орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийд айлчлав
2024-10-15 20:29
”Шинэ эриний нээлттэй хөгжлийн замаар”- Харийн хүний нүдээр Хятадтай танилцъя

10-р сарын 15-ний өдөр , "Шинэ эриний нээлттэй хөгжлийн замаар"- харийн хүний нүдээр Хятадтай танилцая арга хэмжээнд оролцож байгаа төлөөлөгчид энэхүү үйл ажиллагааны хоёр дахь зогсоол болох ӨМӨЗО-ны Хөх хот дахь Йили орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийд хүрэлцэн ирлээ.

   Үзэсгэлэнгийн танхимын коридорын хананд нүд гялбам мультимедиа технологи нь Йили брэндийн хөгжлийн түүхийг харуулж байна. айлчлалын төлөөлөгчдийн гишүүд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын уудам орчлонд аялж, өнгөрсөн ба ирээдүйг бараалан, брэндийн хөгжлийн түүх, ирээдүйн алсын харааг ойлгож байлаа.

   Дэлхийн сүүний үйлдвэрийн тэргүүлэгчийн хувьд Йили орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий нь 120 хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг бөгөөд дэлхийн хамгийн том сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазуудын нэг юм. Энд Ухаалаг эрүүл мэндийн хөндий нь Йили группын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлэгч байр суурийг харуулахаас гадна орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн салбар, өндөр технологийн гүн гүнзгий уялдаа холбоог харуулж байна.

Айлчлалын төлөөлөгчдийн гишүүд мөн Йилигийн савханцар бяслаг, төрөл бүрийн сүүг биечлэн амталж, сүүн бүтээгдэхүүний өвөрмөц амт, шинэлэг соёлыг мэдрэв. Ухаалаг эрүүл мэндийн хөндийд тавигдсан дэвшилтэт технологи, эрүүл мэндийн салбарыг нэгтгэхийг хүн бүр маш их сонирхож, гар утсаа ашиглан гайхалтай мөч бүрийг бичлэг хийсэн байна.

Найруулагч: Б.Сурнаа
Эх сурвалж : Solonggonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл