solongonews
Бохир усыг цэвэрлэх технологийн талаар шинэ амжилт тогтоов
2015-11-04 10:01
Хятадын шинжлэх ухааны академийн Бээжин дэх Технологи шилжүүлэх үндэсний төв саяхан Чиндаод мэдэгдэхдээ, Хятад улс бохир усыг цэвэрлэх технологийн талаар шинэ амжилт тогтоож, технологийн түвшин болон шинэчлэлийн чанараар олон улсын тэргүүлэх түвшинд хүрэв гэжээ.

Шинэ хэлбэрийн MBR төхөөрөмж

Уг төвийн дарга Лиү Чинлянь танилцуулахдаа: - Энэ удаад бохир усыг цэвэрлэх технологийн хувьд голдуу гурван талын шинэ амжилт тогтоов. Үүнд, эрчим хүч бага зарцуулдаг шинэ хэлбэрийн MBR төхөөрөмж хэрэглэх болсноор, цэвэршүүлэх үйл явцыг улам дөт болгов. Шинэ хэлбэрийн органик бус ба органик нийлмэл мембран технологи ашиглах болов. Дээд хэмжээний ухаалаг чанар бүхий алсаас удирддаг системийн технологи ашигласан зэрэг болно.

Одоогоор Шаньдүн мужийн Жяожөү хотын бохир усыг шийдвэрлэх зарим цэгт холбогдох байгууллага технологийн үлгэр жишээ ажиллагаа явуулсан байна. Хэмжилт шалгалтын дагуу, дахин боловсруулан гаргасан усны чанар Шаньдүн мужийн стандартын холбогдох шаардлагад нийцэж, эзлэх талбай их, дахин боловсруулсан усны чанар тогтворгүй, нийлмэл мембран материалын үнэ өндөр, чанар муу ба төслийн хөрөнгө оруулалт их, эрчим хүч их зарцуулдаг зэрэг учир дутагдалтай асуудлуудыг сайтар зохицуулж чадсан байна.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл