solongonews
ХҮИ-ийн жилийн бууралт 03-р сард буурч, үндсэн CPI сэргэжээ
2025-04-10 15:49
ХҮИ-ийн жилийн бууралт 3-р сард буурч, үндсэн CPI сэргэжээ

Үндэсний статистикийн газрын цахим хуудсанд мэдээлснээр 03-р сард хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өмнөх сарынхаас 0.4 хувиар буурсан нь өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар буурч, уналт нэлээд хумигдсан байна. Аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн үнийн индекс (PPI) өмнөх сарынхаас 0.4 хувиар буурч,  өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 хувиар буурсан байна. Үүнд улирлын чанартай болон олон улсын импортын хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн газрын Хот байгуулалтын газрын ахлах статистикч Дүн Лижуань тайлбарлав. Ахиу өөрчлөлтөөс харахад хэрэглэгчийн эрэлтийг нэмэгдүүлэх бодлогын үр нөлөө илүү тод харагдаж байна. Үндсэн CPI мэдэгдэхүйц сэргэж, өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар өсчээ. Эрэлт нийлүүлэлтийн бүтэц сайжирч, үнэд эерэг өөрчлөлт гарсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл