solongonews
Хятад улс дахин ашиглах боломжтой анхны технологийн туршилтын хиймэл дагуулыг амжилттай буцааж авчрав
2024-10-12 11:35
Хятад улс дахин ашиглах боломжтой анхны технологийн туршилтын хиймэл дагуулыг амжилттай буцааж авчрав.

Хятад улсын анхны дахин ашиглах туршилтын хиймэл дагуул болох Шыжянь 19 хиймэл дагуулыг 10-р сарын 11-ний өдрийн 10 цаг 39 минутад Дүнфэн газардах талбайд амжилттай буцааж авчирсан байна.

"Шыжянь 19" хиймэл дагуул бол энэ оны 09-р сарын 27-ны өдөр Хятадын Жюйчуань хөөргөх талбайнаас хөөргөсөн байна.Олон удааны туршилтаар дамжин дахин ашиглах боломжтой, эвдэхгүйгээр буцааж авчрах, өндөр бичил таталцлын дэмжлэг зэрэг технологиудтай уг хиймэл дагуул нь бичил таталцлын шинжлэх ухаан, сансрын амьдралын шинжлэх ухаан гэх мэт судалгааг дэмжих боломжтой ажээ.

 

 

Зохиогч: СУН ЧЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл