Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 3. Сугар гараг. Онгоц одтой, 3 хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Өнөөдөр болох үйл явдал.
08:30 цагт “Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” Шангри-Ла зочид буудлын Ёслолын танхимд болно.
09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
09:00 цагт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран “Хот байгуулалтын тулгамдсан асуудлууд-2” сэдэвт ажил хэргийн уулзалт Монголын Архитекторуудын Эвлэлийн ордны хурлын танхимд болно.
09:00 цагт Хархорин захын шинэ худалдааны төвийн нээлт тус захын байранд болно.
09:00 цагт Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын шалгаруулалт Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ.
09:00 цагт Сүхбаатар дүүргийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 234 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. /Хаяг. СБД-ийн X хороо VII хороолол 16 дугаар сургуулийн зүүн талд/
09:00 цагт “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн ядуурлыг буурулах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд болно.
11:00 цагт Эрчим хчүний сайд Д.Зоригт ХБНГУ-ын Эрчим хүч, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг ЭХЯ-д хүлээн авч уулзана.
11:00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар НЗДТГ-ын Б танхимд мэдээлэл хийнэ.
11:00 цагт Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос “Алтан намар 2015” хөгжмийн наадам зохион байгуулах талаар "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
11:00 цагт Халх голд Эдийн Засгийн Чөлөөт Бүс байгуулах тухай тогтоолыг эсэргүүцэх жагсаал зохион байгуулах болсон талаар ХҮН-ын удирдлагууд өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.
11:00 цагт Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нийслэлийн иргэдийн тулгамдсан асуудал болох газрын маргааны талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
11:30 цагт Баянхонгор аймгийн Дөвөнтийн уурхайд Хятадын “Жинлиань” компани хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаад 3 хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан талаар "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийнэ.
12:00 цагт Монгол-Италийн төвөөс "Итали хэл, соёл, боловсролын өдөрлөг" Туушин зочид буудлын 1 давхарт байрлах "976 Арт галерей"-д зохион байгуулна.
12:00 цагт Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинэ барилгын
нээлтийн үйл ажиллагаа Баянгол дүүргийн 20-р хороо Наркологийн эмнэлэгийн хойно болно.
14:00 цагт "Интернэт худалдааны анхдугаар коференц 2015" арга хэмжээний талаарх хэвлэлийн хурал Хангарьд ордны 14 давхарт болно.
14:00 цагт Хүний эрхийн төлөв байдлын талаарх зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлаарх уулзалт-ярилцлага, сургалтын үр дүнгийн талаарх хэвлэлийн хурал Гадаад хэргийн яамны 9 тоотод болно.
14:00 цагт УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХАЯ хамтран “Дорнод аймгийн газар ашиглалтын байдал, Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс” уулзалт ярилцлагыг Төрийн ордны “Б” танхимд зохион байгуулна.
15:00 цагт Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойн баярын хурал өнөөдөр Төрийн ордоны Их танхимд болно.
