2024 оны 11-р сарын 23-ны өдөр 2024 оны Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Шанхай хотын Үндэсний хурал үзэсгэлэнгийн төвд болов. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь "Сайн уу, Хятад улс" гэх уриан дор 3 хоног үргэлжилэх болно. Үзэсгэлэнгийн талбай нь 53,000 ам метр талбайтай бөгөөд дотоодын соёл, аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талбай, соёлын аялал жуулчлалын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнгийн талбай, соёл урлаг, бүтээлч үзэсгэлэнгийн талбай, хилээр орж ирэх аялал жуулчлалыг дэмжих ба аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талбай аялал жуулчлалын үйлчилгээний үзэсгэлэнгийн талбай, соёл, аялал жуулчлалын туршлагын талбай, хилийн чанад дахь соёлын бүс, аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талбай зэрэг 6 сэдэвчилсэн үзэсгэлэнгийн талбайтай. Үзэсгэлэн худалдаанд 80 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 1000 гаруй олон улсын үзэсгэлэн худалдаа эрхлэгчид, 600 гаруй гадаадад жуулчлалын агентууд оролцжээ.
