solongonews
Оригинал үнэртэй усыг хуурамчаас ялгах арга
2015-12-28 18:21
Үнэртэй усгүйгээр эмэгтэй хүнд нэг л зүйл дутуу мэт мэдрэмж төрдөг нь үнэн. Оригинал үнэртэй усыг хуурамч үнэртэй уснаас хэрхэн ялгах вэ?
 
 
 
Эхлээд савлалтыг харна
Ориг үнэртэй усны савлалтын бичиг тодорхой цэвэрхэн байдаг. Харин хуурамчынх эсрэгээрээ. Гадна талын гялгар цаас маш нимгэн байх ба хайрцгийг яг таг барьж байх, мөн ямар ч цавууны үлдэгдэлгүй байх ёстой. 
Бичгийг сайн ажиглах хэрэгтэй
Дараагийн арга бол савны бичгийг анхааралтай ажиглах. Хуурамч бүтээгдэхүүн дээр ихэнхдээ буруу бичсэн байдаг. Ориг үнэртэй уснаас та үйлдвэрлэсэн огноо, найрлага, хугацаа нь дуусах хугацааг бичсэн байдаг. 
 
Үйлдвэрлэсэн улсын кодыг шалгах
Улсуудын кодыг мэдэхийн тулд та бичиж авах хэрэгтэй. Франци – 3, Англи – 50, Германи – 400-440, Итали – 80-83, Испани -84, АНУ болон Канад 00-09. 
Мөн үнэрээ хэр удаан хадгалж байгаа нь чухал байдаг. Хуурамч бол дорхноо үнэр нь арилчихдаг гэдгийг мэдэхгүй хүн байхгүй байх.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл