Танд сээтэн хаяж байгааг илтгэх шинжүүд
2015-12-28 18:21
Биеийн хэлэмжийг та уншиж чаддаг уу? Эр хүний биеийн хэлэмжийг унших хамгийн амархан байдаг. Таньтай уулзаж байхдаа эдгээр үйлдлийг хийгээд байвал танд сээтэн хаяж байна гэж ойлгоорой.
1. Нүдний контакт

Эрчүүд сонирхсон бүсгүйрүүгээ харц шидэж, бүр ширтээд байх нь элбэг. Энэ бол хамгийн түгээмэл үйлдэл.
2. Инээмсэглэх

Тэр таныг ширтэж байхдаа инээмсэглэж байвал танд дурласан гэсэн үг. Та ч гэсэн түүнийг сонирхож байгаа бол түүний хичээл зүтгэлд бага зэрэг хариу өгөөрэй.
3. Илүү ихээр ойртох

Түүний хажууд хол зогсож байхад бага багаар ойртож ирээд яриа өдвөл таньтай танилцахыг хүсэж байгаа нь тодорхой.
4. Толгой хазайлт

Энэ үйлдлийг ихэнх эмэгтэйчүүд мэддэггүй. Таньтай ярилцаж байхдаа толгойгоо хазайлгаж байгаа сонсож байвал таныг анхааралтай сонсож байгаа шинж. Ер нь танд анхаарлаа төвлөрүүлж байгаа гэсэн үг.
5. Хүүхэн хараа томрох

Мэдээж үүнийг амархан харж болохгүй. Хүн өөрт таалагдаж байгаа зүйлийг харж байвал хүүхэн хараа томордог. Санамсаргүй байдлаар хүүхэн харааг нь хараг боломж гарч ирэх ч юм билүү?
6. Сэтгэл нь хөөрөх

Таньтай уулзсандаа их баяртай байгаа учир сэтгэл нь хөөрч сандарч магадгүй шүү энэ эрчүүд.
7. Ташаандаа гараа тулах/бүсэндээ хүрэх

Биеийн хэлэнд тэлээндээ гараа хүргэн хөлөө тэлж зогсох нь өөртөө итгэлтэй байдлыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл таныг өөрийн болгоно гэдэгт итгэлтэй байна гэсэн үг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
