
Хятадад үлэг гүрвэлүүдтэй ийм "дотно харилцаатай" хот бараг ховорхон байдаг. Олон мянган үлэг гүрвэлийн олдвор олдсоноор энэ нутаг нь "Үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг" гэгддэг. Дотоод, гадаадын олон зуун мэргэжилтэн, эрдэмтэд энд ирж судалгаа хийдэг гэнэ.

Хармөрөн мужийн Жя Инь сууринд байрладаг Хятадын үлэг гүрвэлийн музейд 4.5 метр өндөртэй асар том үлэг гүрвэлийн араг яс нь үзэсгэлэнгийн танхимын голд байрлаж, жуулчдын анхаарлыг татна. Түүний толгойгоо өндөрт өргөсөн дүрсийг хараад хэдэн арван сая жилийн өмнө очсон мэт санагдуулдаг. Энэ бол "Хятад дахь анхны үлэг гүрвэл" гэгддэг Хятадаас олдсон хамгийн эртний үлэг гүрвэлийн араг ясны олдвор юм. Тэр нь 67-66 сая жилийн өмнө цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан ургамлаар хооллодог цагаан хоолтон үлэг гүрвэл гэдэг нь тодлогдсон байна.
