

Хятадын баруун бүс нутгийн хөрөнгө оруулалт, худалдааны олон улсын 7 дахь яармаг 5-р сарын 22-нд Чүнчин хотын олон улсын яармагийн төвд нээлтээ хийлээ.
Уг яармаг "Шинэ баруун бүс, шинэ үйлдвэрлэл, шинэ үйлчилгээ" уриан дор болж, дэлхийн олон улс орон, бүс нутгаас ирсэн зочид төлөөлөгчид цугларч, хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэж, хамтын ажиллагааны боломжоо хуваалцсан байна.
Баруун бүсийг нээх чухал индэр болсон уг яармаг зургаан удаа амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ нь баруун бүсийн нээлттэй байдлыг ахиулах, дотоодын болон олон улсын хос эргэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд баруун бүсийг дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээ, нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх шинэ боломжийг олгосон юм.
