solongonews
Нарийхан гэдэстэй болох энгийн 4 дасгал
2015-12-28 18:21
Шинэ жилээс өмнө гэдсээ нарийсгахыг хүсч байна уу? Тэгвэл үүнийг уншаад үзээрэй.

        1. Үргэлж алх

Шатаар алхаж өөхөө шатаах хэргэтэй. Өнөөдрөөс эхлээд лифт гэдэг зүйлийг хэрэглээнээсээ халах хэрэгтэй. Мөн боломжтой бол дулаалж аваад сайхан алхаад байгаарай.

        2. Гэдэсний таталт хийх

Ядаж 5хан минутыг гэдэсний таталт хийхэд зориулаарай. Хамгийн гол нь өдөр бүр хийх ёстой. Өдөр өнжөөд байж болохгүй. Хэрэв тэгвэл ямар ч үр дүнгүй байх болно шүү. 24 цагийн 5хан минутыг л гэдэсний таталт хийгээрэй.

        3. Гэдсээ татаарай.

Гэдсээ татаад цэх явбал гэдэс нарийхан болдог. Хэрвээ гэдсээ захирч чадахгүй татаж чадахгүй байвал гэдэсний даруулга авч зүүгээрэй. Хэрвээ боломжгүй бол бүс эсвэл ороолтоор уяж болно шүү дээ.

        4. Хөлөө хөдлөг

Дээшээ харж хэвтэн хөлөө дээшээ доошоо хөдөлгөөрэй. Тэгвэл хэвлийн доод хэсэг буюу ихэнх хүмүүсийн хувьд хамгийн том асуудал болдог хэсэг чангарч өгнө шүү. Тиймээс өдөрт 30 удаа хийж хэвшээрэй.

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл