"PwC" буюу дэлхийн хамгийн шилдэг мэргэжлийн нягтлан бодогч газраас нийтэлсэн сүүлийн үеийн шинжилгээний тайланд, эхний гурван улирал дахь Хятадын эх хуурайн аж ахуйн нэгжийн хилийн чанад дахь "M & A" арилжааны хэмжээ 257-д хүрч, 2014 оны бүтэн жилийн хэмжээнээс давж, дахин шинэ амжилт тогтоов. Арилжааны ерөнхий хэмжээ 45 тэрбум 200 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс өндөр байлаа.

Хятадын хилийн чанад дахь "M & A" арилжааны хэмжээ нэмэгдсээр бий
Эхний гурван улиралд, хилийн чанад дахь "M & A" арилжаанд хувийн аж ахуйн нэгж үргэлжлэн тэргүүлж, арилжааны хэмжээгээр төрийн өмчит аж ахуйн нэгжийнхээс бараг 3 дахин их байв. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн хилийн чанад дахь "M & A" арилжааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 23 хувиар өсөж, "M & A" арилжааны хэмжээ 55 хувиар өсөв. Тайланд харуулснаар, хувийн аж ахуйн нэгжээс анхаарал хандуулж байгаа гол аж ахуйн нэгжид технологи агуулсан үйлдвэрлэл, брэндийн аж ахуйн нэгж болон олон үйлчлүүлэгчтэй хэрэглээний бүтээгдэхүүний аж ахуйн нэгж зэрэг багтаж байна.
