solongonews
Сайн багш ямар байх ёстой вэ?
2015-09-10 10:17
Сайн багш байхын тулд мэргэжлийн болон хувь хүний хувьд зарим шинж чанарыг өөртөө шингээсэн, энэхүү шинж чанараараа цаг ямагт хөгжүүлж мэргэжлээ маш сайн төлөөлдөг байх хэрэгтэй. Учир нь багшийн баялаг бол сурагчид юм.

 Бидний бүх бодит баялаг маань орой болоход гэртээ харьж өглөө ирдэг. Тэдэнд өөрсдийн хүсэл зорилго, уйтгар гуниг гэж байдаг. Тэдний тархин дахь мэдлэг бол таны баялаг юм.

-Өөрийн мэргэжлийн салбарын мэдлэг мэдээлэлтэй байх ёстой.

-Бүхий л шинэ мэдээллийг сонсож мэддэг байх хэрэгтэй. 

-Багш хүнд байвал зохих хэмжээний мэдлэг соёл, боловсролтой байх шаардлагатай.

-Мэргэжилдээ дуртай байх ёстой.

-Инээмсэглэсэн бөгөөд даруу зантай байх ёстой.

-Зан харьцаа болон яриа нь хүнд нөлөөлөхүйц байх ёстой.

-Бүхий л талаараа үлгэр жишээч байх ёстой.

-Цаг заваа зөв зохистой зохицуулдаг байх ёстой.

-Сахилга баттай ухаалаг байх ёстой.

-Зорьсондоо хүрэх идэвхтэй байх хэрэгтэй.

-Асуудал дэвшүүлэгч бус асуудлыг шийдэгч байх хэрэгтэй.                                                                                                             

–Сурагчдадаа адил хандаж, харьцах учиртай .

-Өөрийгөө шинэчилж чаддаг байх ёстой.

-Амьдралыг хөнгөвчлөх  гарын доорх зүйлсийг ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

-Орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж чаддаг байх шаардлагатай.

-Сурагч бүртэйгээ дотно яриа өрнүүлж чаддаг байх ёстой.

-Сурагчдад асуулт асуух боломж олгодог байх хэрэгтэй.

-Мэдэхгүй гэж хэлэхээс зовдоггүй мэдэхгүй зүйл байвал маргааш нь учрыг нь олдог байх хэрэгтэй.           

-Тэнцвэртэй эерэг боловсон харьцааг бусдад үзүүлдэг байх ёстой.

-Бодлоо үйлдлээрээ хэрэгжүүлдэг байх ёстой.

- Маш сайн ярих чадвартай байх хэрэгтэй.

-Өөртөө итгэлтэй байх шаардлагатай.

-Бусдад урам хайрладаг байх хэрэгтэй .

-Шийдвэр гаргагч түүнийгээ биелүүлэгч байх хэрэгтэй.

-Сурагчидтай үргэлж ярилцан тэднийг сонсох хэрэгтэй. 

- Энэрэнгүй байх хэрэгтэй.

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.mnp.cc/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл