2024 оны Хятадын Күнзийн олон улсын соёлын наадам Есдүгээр сард Шаньдун мужийн Чюйфу хотод нээлтээ хийсэн билээ.
Күнзийн үндэслэсэн Күнзийн сургаал, түүн дээр үндэслэсэн Күнзийн үзэл санаа нь Хятадын хөгжилд гүн нөлөөлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэсэн гэж Хятад болон гадаадын зочид төлөөлөгчид үзэж байна. Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлэх, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг гүнзгийрүүлэх үр дүнтэй зууч болсны хувьд Күнзийн соёлын наадам нь дэлхийн соёл иргэншлийн яриа хэлэлцээг ахиулах, улс орнуудын ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж байдаг билээ.
2024 оны Хятадын олон улсын Күнзийн соёлын наадмыг "Яриа хэлэлцээ өрнүүлж, соёл иргэншлийн харилцан суралцахуй" уриан дор Шаньдун мужийн Ардын захиргаа, Соёл, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-гийн Хятадын үндэсний комисс хамтран зохион байгуулж билээ.


Энэ жил Күнзийн мэндэлсний 2575 жилийн ой, Хятадын Олон Улсын Күнзийн Соёлын наадам байгуулагдсаны 40 жилийн ой тохиож байна. Хятадын Олон Улсын Күнзийн соёлын наадмын гол үйл ажиллагаануудын нэг болох Күнзийн тахил өргөх ёслолыг анх удаа Шаньдун мужийн Чюйфу хотын гол танхим, Жэжян мужийн Чюйжоу дахь салбарт зохион байгууллаа. Гол үйл ажиллагаанд орон нутгаас болон гадаадаас 300 гаруй зочин оролцосон байна.
