solongonews
Хоёр чихээрээ 667 кг хүнд онгоцыг татаж хөдөлгөв
2015-09-15 10:31
677.8 кг хүнд онгоцыг хөдөлгөж чадлаа.

“Төмөр чихт” гэж нэр гарсан Англи улсын 26 настай залуу Strange ”төмөр чих”-ээрээ дахин гайхамшиг бүтээсэн байна. Тэрээр чихээрээ нэгэн жижиг онгоцыг татаж хөдөлгөн, Гиннесийн шинэ амжилтыг тогтоосон байна.

Strange 677.8 кг хүнд Cessna 172-Р жижиг онгоцыг төмөр гинжээр хоёр чихтэйгээ холбож, энэхүү онгоцыг 20.4 м явуулсан байв. Strange: - Бэлтгэл ажил туйлын яршигтай. Чихээ урахаас хамгаалахын тулд их хэмжээний чих хатууруулах ажил шаарддаг гэжээ.

Strange 8 Гиннесийн амжилттай аж. Жишээлбэл алим амандаа зууж цахилгаан хөрөөгөөр хэрчих зэрэг амжилтыг тогтоож байжээ.

Английн залуу Strange

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл