Давхар эрүүг арилгах дасгалууд
2015-12-28 18:21
Давхар эрүү бол зөвхөн тарган хүмүүст учрах асуудал биш. Давхар эрүүгээ нуухын тулд бид хоолойтой цамц өмсөж , ороолт зүүж далдалдаг.

ЯАГААД ДАВХАР ЭРҮҮ ҮҮСДЭГ ВЭ?
Эмнэлгийн хэлээр бол өөхний зөөлөн эдүүдийн бөөгнөрөл гэж хэлж болох юм. Давхар эрүү хэд хэдэн шалтгаанаар үүсдэг. Нэг нь генээр дамжина, нөгөө нь өсөлтөөс болж нүүрний арьс уян хатан байдлаа алдснаас болдог.
Мөн давхар эрүү нь гэнэт ихээр турах, суунгаа ажил хийх, өндөр дэр дэрлэх эсвэл таргалснаас болж үүсэх нь бий.
Давхар эрүүнээс сэргийлэхийн тулд намхан дэр дэрлэх, өдөр бүр эрүүндээ массаж хийх, эрүүний дасгал хийх гэх мэтээр.
ДАВХАР ЭРҮҮГ АРИЛГАХ ДАСГАЛУУД:
1.Гэртээ толгой дээрээ ном тавиад алхах. Ингэснээр хүзүүний булчинг чангалж, цэх нуруутай болно.
2.Нуруугаараа тэгш газарт хэвтээд толгойгоо 15-20 секунд өргөнө.
3. Тохойгоо ширээн дээр тавиад сууна. 2 гарын хуруунуудаа солбин нийлүүлээд эрүүн доороо тавина. Хуруу эрүү 2-ын дунд шахалт хийнэ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
