Завгүй хүн, замбараагүй байж болох юм.
2015-12-28 18:21
Хэрвээ таны хэрэгтэй бүхэн чинь хаана байгаа нь тов тодорхой байдаг бол, хийж амжуулах ажил чинь бас л тодорхой болно.

Хатуу сонсогдож болох л юм. Гэхдээ л үнэний ортой. Өглөө ажилдаа явахдаа эмх замбараагүй хувцаснаасаа алийг нь өмсөхөө шийдэж ядан эрэл хайгуул хийж хэсэг цаг алдах. Урьд орой нь тослож тавиагүй гутлаа өглөө нь тослох.
За тэгээд утга агуулгаар нь ялгаж цэгцэлж, эмх замбараатай тавиагүй бичиг баримтаа ахин дахин эргүүлэн, хэрэгтэйгээ хайх гээд л ... Анхнаасаа л цэгцтэй байж сураагүй зангаасаа болж, өөрсдөө ч төсөөлхөөргүй их цаг алддаг.
Ердөө л ажилдаа өмсөж явах хувцасаа хайж, түлхүүр бичиг баримт, утас гээд зайлшгүй хэрэгтэй жижиг сажиг зүйлсээ эрж олоход ямар их цаг зарцуулдгийг тооцоод үзээрэй.
Хэрвээ таны хэрэгтэй бүхэн чинь хаана байгаа нь тов тодорхой байдаг бол, хийж амжуулах ажил чинь бас л тодорхой болно. Ажлаа хэзээ дуусч, хэзээ амархаа мэдэж байгаа хүн. Яг ямар үед завтай байх аа ч мэддэг байж таараа. Ахиад тунгаагаад үзээрэй бүсгүйчүүдээ, үргэлж завгүй байдаг хүн цаг ямагт эмх замбараагүй байдалдаа түүртдэг байж болох юм.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
