ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 5-р сарын 20-ний өдөр Пакистаны ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Мухаммед Исхак Дарьтай уулзав.
Ван И хэлэхдээ, Хятад, Пакистан хоёр орон уламжлалт найрамдлаа бататгах, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, сорилт бэрхшээлийг хамтаар зохицуулах талаар стратегийн нягт харилцаатай байгаа нь хоёр орны харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байна. Хятад улс үнэнч андын хувьд Пакистаны үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлж, терроризмын эсрэг тэмцэж, Хятад, Пакистаны бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэх болно гэв.
Мухаммед Исхак Дары Дарь хэлэхдээ, Пакистан нэг Хятадын зарчмыг тууштай баримталж байна. Пакистан улс Хятадын боловсон хүчин, төсөл, бүтээн байгуулалтын Пакистан дахь аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүчин чармайлтаа гаргах болно гэв.
