solongonews
Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулган ӨМӨЗО-ы Бугат хотод нээгдлээ.
2024-08-16 10:56
Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулган 08 дугаар сарын 16-ны өдөр ӨМӨЗО-ы Бугат хотын Шангрила зочид буудалд нээгдлээ.


Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулган 08 дугаар сарын 16-ны өдөр ӨМӨЗО-ы Бугат хотын Шангрила зочид буудалд нээгдлээ. 

Арга хэмжээг БНХАУ-ын Олон улсын Бизнес холбоо, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санаачлан, ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хороо, Бугат хотын Ардын засгийн газраас хариуцан зохион  байгуулсан байна.

“Бизиес, ажил хэргийн хамтын ажиллагааг хэлэлцэх, хөгжлийн боломжийг хуваалцах” уриан дор уг чуулган “Үндсэн чуулган+ салбар чуулган”хэлбэрээр явагдлаа. Чуулганы хүрээнд “Газар тариалан, мал аж ахуйн хамтын ажиллагааны хөгжлийн форум”, “Шинэ эрчим хүчний технологи ба түүнийг нээж хөгжүүлэх, ашиглалтын форум”, “Соёл аялал жуулчлалын нэгдсэн хөгжлийн форум”, “Бизнесийн эрх зүйн үйлчилгээний салбарын хамтран ажиллах дугуй ширээний уулзалт” зэрэг дөрвөн салбар форум зохион байгуулагдах болно.

Энэ хугацаанд хэлэлцээ хийх, гарын үсэг зурах ёслол, соёлын тусгай үзүүлбэр, аялал зэрэг арга хэмжээ нь Хятад, Орос, Монгол гурван орны эдийн засаг худалдааны солилцоог улам ахиулах,аж үйлдвэр, худалдааны хамтын нийгэмлэгийн солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно.

Зохиогч: Ш.Цогзолмаа, С.Урьхан
Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл