solongonews
Нойргүйдлийг анагаах хүнс
2015-12-28 18:21
Сүүлийн үед маш олон хүчин зүйлээс шалтгаалан хангалттай унтаж амарч чадахаа байсан. Тэгвэл энэхүү мэдээлэл нь зөвхөн охид бүсгүйчүүд ч гэлтгүй нойроо авч чадахгүй байгаа хүмүүст зориулан хийлээ.
Бидний бие ядарсан байлаа ч гэсэн унтаж чаддаггүй. Унтахын тулд эмчийн жортой, жоргүй эм аваад уудаг. Энэ байдал үргэлжилвэл амь насанд халтай. Иймээс хангалттай унтаж амрахын тулд туслах хүнсний бүтээгдэхүүний мэдээллийг хүргье.
 
http://www.eatdrinkandbegorgeous.com вэбсайтын үүсгэн байгуулагч Эстэр Хорн  " Кофейн болон сахарыг их хэрэглэх нь байгалийн хэмнэлийг маш ихээр алдагдуулдаг. Тэгэхээр чихэр, сахар, амттан, кофейн хэрэглээг хязгаарлах нь сайн нойр авахад нөлөөлдөг”.  Мөн хүмүүс хоорондоо ондоо.
 
Зарим нь өглөө ганцхан аяга коффее ууж байхад зарим нь унтах хүртэлээ маш их уудаг. Тэгэхээр хүмүүс ямар ч зүйлийг өөрт тохируулж хэрэглэх цаг ирсэн гэв.
 
1.Цацагт хяруул 
Цацагт хяруул триптофан, амин хүчилээр баялаг тул бөх унтахад туслах болно. Тархи серотонин хэмээх бодисыг байнга ялгаруулдаг. Энэ нь хүнийг тайван унтаж амрахад нөлөөлдөг. Харин цацагт хяруулын маханд триптофан агуулдаг учир тархины үйл ажиллагааг дэмжиж, сайн унтахад нөлөөлдөг.
 
2. Гадил жимс
Гадил жимс мелатонин, триптофан баялаг. Эдгээр нь унтахад тусладаг  бөгөөд гадил жимсэнд их хэмжээгээр агуулагддаг.
 
3. Сүү
Мэдээж ээжүүд маань хүүхдүүддээ унтахаас өмнө сүүгээрээ хооллож, хөхүүлдэг. Тэгвэл 30 нас хүртэлээ сүүг тогтмол хэрэглэх нь ашигтай. 30-аас хойш сүү хэрэглэх нь цусны даралтанд ихээр нөлөөлдөг аж. Нойр муутай бол цацагт хяруул болон сүүг хослуулан хэрэглэх нь тун ашигтай.
 
4. Овьёос
Овьёос нь жингээ барихад туслахаас гадна бөх унтахад нөлөөлдөг. Эслэгийг найрлагандаа ихээр агуулдаг.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл