Шинэ ондоо шинэ хүн болцгооё
2015-12-28 18:21
Шинэ он гарахад хэдхэн өдөр үлдлээ, бүсгүйчүүд ээ. Ирэх ондоо бүх зүйлээ шинээр эхлэх сайхан биш гэж үү? Арванхоёрдугаар сарын31 гэхэд таны хэрэгжүүлээд эхэлчихсэн байх ёстой зүйлсийг дурдъя.

1. Хараалын үгээ зогсоо
Эмэгтэй хүнд хэзээ ч хараалын үг зохихгүй. Хараал хэлдэг бол яг одоо зогсоо. Тэр үгсийг амнаасаа унагахдаа та ямар харагддагаа төсөөлөх ч үгүй байгаа. Өөрийгөө болон бусдыг хүндэл.
2. Мөнгөө хэмнэ
Одоо та хэрэггүй зүйлд мөнгөө үрдэг гэнэн жаахан охин биш. Ямар зүйлд мөнгө зарцуулахаа аль хэдийнэ мэддэг болсон байх учиртай.
3. Хүсэхээ болиод хэрэгжүүлж эхэл.
Сайхан биетэй байхыг хүсдэггүй эмэгтэй байхгүй нь лавтай. Гэхдээ ихэнх нь зүгээр л бодоод байдаг. Та ч гэсэн тэгдэг юм биш биз? Тийм бол одоо мөрөөдөхөө болиод хэрэгжүүл!!! Усанд сэл, бүжиглэ, гүй. Хийж болох бүх хөдөлгөөнийг хий. Сайхан биетэй бол.
4. Зорилготой бай
“Хүсэл мөрөөдөлгүй зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил” хэмээх үг байдаг. Өөртөө томоохон зорилго тавь. Цагийн урсгалаар явдаг үе аль хэдийнэ ард хоцорсон шүү, хонгор минь.
5. Үргэлж аз жаргалтай бай
Хэзээ ч битгий муу зүйл бод. Хэцүү байсан ч шантрахын оронд асуудлаас гарах гарц хай. Үргэлж инээмсэглэ. Хүнд хэзээ ч битгий муу сана.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
