Энэ удаагийн чуулга уулзалт "Нэг бүс нэг зам" стратеги Ази, Номхон далайн сансрын чадавхын бүтээн байгуулалтыг дорвитой дэмжинэ уриан дор болж, "Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн стратегийн дээд чуулга уулзалтын Бээжингийн тунхаг"-ийг баталж, Ази, Номхон далайн сансрын чадавхын хөгжил хийгээд хамтын ажиллагааны шинэ ирээдүйн талаар дэвшүүлсэн байна.

Хиймэл дагуул Зүүн Өмнөд Азийн бүсэд үйлчлэх болно
Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөлийн дарга, Хятадын сансрын үндэсний агентлагийн дарга Шюй Дазэ хэлэхдээ: - Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагыг хамтран үүсгэн байгуулсан орны хувьд, Хятад улс нээлттэй хөгжлийг баримталж, сансрын салбар дахь олон улсын солилцоо хийгээд хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, маш олон үр бүтээл олсон байна. Одоогоор Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуух 10 оронтой сансрын хэрэглээний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Хятад улсын алсаас удирдах хиймэл дагуулаар тандан судалсан мэдээ болон түүний бүтээгдэхүүнийг зүүн өмнөд Азид хэрэглэхийг дэмжих болно гэжээ.
