1. Хүнсээ авахдаа....
Сарын хүнсийг авахдаа 5кг төмс аваарай гэж 5000₮ өглөө гэж бодоход 4кг төмс аваад үлдсэн мөнгийг халаасандаа хийж болно. Нөхрийгөө луйвардаж байгаа юм шиг санагдаж болох ч хүүхдээ харж , гэрээ цэвэрлэж байгаа хөдөлмөрийнхөө хөлсийг авч байна гэж бодоорой.

2. Мөнгөө хадгал
Сардаа авах зүйлсийнхээ жагсаалтыг сарын эхэнд гаргаж байгаарай. Тэрнийхээ дараа танаж болох хэрэглээгээ хасаарай. Хамгийн эхлээд зайлшгүй шаардлагатай байгаа зүйлсээ аван дараагийн хэрэцээний зүйлсээ авах хэрэгтэй. Хэрвээ тэр сардаа илүү амжилттай байсан бол өөрийгөө эрхлүүлэн авахыг хүсч байгаа нэг зүйлээ авахад илүүдэхгүй шүү.

3. Чадвараа ахиул
Гэртээ ажил хийж болно шүү дээ. Жишээлбэл чи бодлого сайн боддог бол хүүхдүүдийн бие даалтын бодлогыг бодож өгөөд мөнгө авч болно. Юм оёхдоо сайн бол хувцас оёод зараарай. Гадаад хэлэндээ сайн бол орчуулга хийж өгөөд цалинтай болж болн шүү.

