Саяхан Хөххотын метроны нэг номерт шугамын анхны ээлжийн төслийг туршин ажлуулсан нь нэг номерт шугамын ашиглалтад орох цаг удахгүй хүрч ирэх болсныг харуулж байна.
Мэдээгээр метроны нэг номерт шугамыг 12-р сарын эхэн хүртэл туршин ажиллуулна. Туршин ажиллуулах хугацаанд галт тэрэгний бүх төрлийн технологийн болзол хангасан эсэх болон бүх төхөөрөмжийн системийн чадавхийн хэрэглээний чанар, аюулгүй болон найдварт чанарыг шалган батлах болно. Мөн ажилтнуудын ажлын чадварыг шалгах ба дээшлүүлж, шаардлагад нийцэх болтол өөрчилж сайжруулна.
Туршин ажиллуулах нь царгитай зам шугамыг байгуулах шатнаас зорчигчдыг ачаалан ажиллах шат хүртэл заавал өнгөрөөх нэг үе шат юм. Мөн шинээр байгуулсан царгитай зам шугамыг албан ёсоор ашиглалтанд орохоос өмнөх хамгийн сүүлчийн чухал шалгалтын үе шат юм. Энэ хугацаанд наад захдаа гурван сарын хугацаа зарцуулан байж дахин шалгах ба тохируулан төгөлдөржүүлж, улмаар ашиглалтад орсны дараах аюулгүй байдлыг батлах болно.
