solongonews
Жинхэнэ хувь тавилангаар чамтай учирсан өдөр
2015-12-28 18:21
Юуны өмнө чамдаа Хайрын баярын мэнд хүргэе. Энэ захиаг олон олон жил хадгалж эмээ, өвөө болсон үедээ хамтдаа суугаад дахин уншина гэж бодоод гэнэхэн хэрнээ гэгээлэг эхэлсэн хайрын түүхийнхээ жаахан хэсгийг нь дурсамж болгон бичихээр шийдлээ. Нүдэндээ төсөөлөөд уншаарай. Болсон бүхнийг, энд бичигдээгүй бүхнийг эргэн санаарай хайраа.
 
2013.02.14 энэ өдөр миний л хувьд жинхэнэ хувь тавилангаар чамтай учирсан өдөр.  Чи нээх юум идэж үзээгүйм шиг Жижгээгийн сайн залуудаа зүрх болгож хайлуулсан шоколаднаас илүү гарсныг нь надаа өгчих гэж утсаар яриад л . Тэрийг нь би нээх завтай хүн хүргэж өгөх гээд л гэрийн чинь гадаа очоод, чамайг цас бударч байхад хүлээгээд л. Хэдийгээр тэр үед чамайг найз гэж боддог байсан хэдийч хайртай залуудаа сэтгэлээ илчлэх гээд байгаа хүн шиг яагаад ч юм дотроо хөөрхөн догдолж байсан юм шүү.
 
Ингэж догдолж байсныг минь чи мэдэхгүй лдээ. Яахав одоо мэддэг болчихлоо хэхэ. Гэхдээ би тэр өдөр гэрийн чинь гаднаас буцсан бол одоо хөөрхөн хүү минь, бас гэдсэн дэх бяцхан гүнж минь сураггүй байх байсан биз. Хайр нь гэхдээ нээх юм идэж үзээгүй өлөн зантайдаа ч биш жаахан өлссөн байсан болохоороо л гэрт чинь орж хоол идээд явах саналыг чинь зөвшөөрсөн юмшдээ. Тэгсэн нээх инээдтэй би гэдэг хүн лаг гэрт чинь тухлаад бууз идэж байтал гаднаас ээж эгч 2 ороод ирсэн.
 
Ээ бурхан тэнгэр минь, нөгөө хэн ч гэрт ирэхгүй энэ тэр гээд байсан чинь яасан бэ гээд л дотор пал хийсэн. Хэхэ чиний ээжийгээ хараад бантаж байсан царай шууд л санаанд орж байна. Тэгсэн чинь ээж нээх аймар “чи чинь  өглөөхөн л  би ганц бие хүн гээд орилоод байсан хаанаас юун охин дагуулаад гэрт ....бла бла ” гээл хаха. Цаашаа бодох бүрт инээд хүрээд байнаа. За тэгээд ээжийн үгнээс болоод бантсандаа 2лаа хамт гарснаа хаачих уу хаачих уу гэж байгаад юу ч гэсэн нэг дулаан газар орох гээд Их дэлгүүрийн хажууд нэг газар орж сууж байснаа санаж байгаа биздээ хайраа?.  
 
Би ингэж л амьдралдаа анх удаа энэ хайрын өдрийг санаандгүй байдлаар  чамтайгаа тэмдэглэсэн. Хэзээ ч мартахгүй тэгээд бас энэ өдрийг бурхан миний амьдралд бэлэг болгож өгсөн. Дээрээс нь чи бас  аягүй харалгаан,  бурхан тэр сайхан болзоогоор аль хэдийн чамруу намайг явуулчихаад байхад чи бас л анзаараагүй өөр бүсгүйд дурлаад жинхэнэ шатаж байсандаа. Тэгээд намайг та 2 бүтэх үү, чи яг сайн уу гэж асуусан чинь аягүй их уурлаад л би өөрийгөө мэднэ чи муу зүгээр нэг найз юм байж цаашаа чимээгүй бай мэдэв үү гэж уурлаад л хаха.
 
Энэ бол хайр майр чи ойлгохгүй блабла.... гэж байснаа дуугаа хурааж нтр.  Тэгсэн чинь би дотроо зөзөзө гэж бодоод л... Маргааш өглөө нь чамтай уулзахдаа өөрийн эрхгүй шууд л тэврээд үнсчихсэн. Тэгээд уурлуулсандаа уучлалт гуйсан.  Ер нь бол уучлалтыг заавал нээх үнсээд байхгүйгээр өөрөөр гуйж болношд. Зүгээр л би чамайг алдахгүй гэсэндээ өөрөө ч мэдэлгүй бие сэтгэл минь чамайг тэврээд үнссэн байх  аа. Одоо бодоход би гэрийнхнийгээ уурлуулчаад уучлаарай гээд тэвэрч үзүүгүй л хүн шүүдээ. Тэгэхээр би тэр үед аль хэдийн чамаас холдож чадахааргүй их хайртай болсноо бас л сайн ойлгоогүй явж байсан байх нь. 
 
Чи нөгөө охиныхоо төрсөн өдрөөр гэнэтийн бэлэг барих гээд л би бүүр тэрэнд  нь ханцуй шамлан маш идэвхитэй туслаж гүйгээд л. Ёооооёо бодохоор л бүүр инээд хүрээд сайхан санагдаад байна. За тэгээд тэрний төрсөн өдөр болж 00:00цаг гэхэд тэрэнд  өгөх цэцгийг би өөрийн биеэр сонгон боолгож чамд бариулчаад,  чангаас чанга хайрын тухай дууг Туул голын эргээр нэг хадаагаад, өнгө өнгийн салют буудуулаад та 2г уулзуулаад л. Үнэн романтик байсаан байсан тэгэхэд.  Хамгийн тэнэг нь  байгаа бүх чадлаараа үнсэлцээрэй нтр гэж орилоод л. Би нээрээ үнэн галзуу эмэгтэй юм аа.  Чамайг миний нөхөр болно гэж хэн мэдэх билээдээ, мэдсэн бол орилохгүйлдээ хэхэ.
 
Гэхдээ та 2-н харилцаа эхэлсэн шигээ гайхамшигтай байгаагүй нь надад бас л  аз болсон хэрэг. За тэгээд сайхан найзууд байсан харилцаа нэг  л өдөр алга болж оронд нь чи намайг болзоонд уриад  л би ч бас зүгээр байлгүй үнэгүй киноны билет байна хамт үзүүл үз яахав оюутан юм байж гэж байгаад хамт кино үзээд л. Яг үнэндээ юуных нь үнэгүй тасалбар байхав дээ. Эрэгтэй хүнд хамт кино үзэх үү гэж хэлэхээсээ санаа зовсондоо үнэгүй олдсон юм аа гэж худлаа хэлсэн байхгүй юу. Хэхэхэ. 
 
Чиний төрсөн өдрийн тухай энд бичихгүй ээ. Чи минь хэзээ ч мартахааргүй хамгийн сайхан төрсөн өдөр чинь болсон гэж итгэж байна. Үүнээс хойш чи бид 2-н нэр хайр гэдэг үгээр солигдож нэг нэгнээ хайраа гэж дуудах болсон. Аааа яг анхны үнсэлтийг орхих гэж байна.  Ямар машин гэдгийг нь санахгүй байгаач намайг гэр хүргэх замдаа таксины ард гэнэт үнссэнийг чинь миний бяцхан зүрх хэзээч мартахгүй. Тэр үеийг бодсон чинь зүрх минь одооч догдлоод л байна. 
 
Чи минь миний амьдралд орж ирж амьдралын жинхэнэ аз жаргал гэдэг зүйл нэг нэгнээ хайрлах сэтгэл, гэр бүл, хань ижил, бяцхан үрсэд минь оршдог гэдгийг мэдрүүлсэн. Хайр нь жаргалтай байна. Чи хүү бид 2той хамт байхын тулд маш том шийдвэр гаргасанг  би ойлгодог гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Хамт байгаа чамдаа баярлалаа. Энэ захиагаа 2лаа олон олон жилийн дараа гаргаж нэг уншнаа.  
 
Инээд хөөр, баяр жаргал, уйтгар гуниг, гомдол нулимсын аль аль нь байсан бидний амьдрал улам сайн сайхнаар хүрээгээ тэлж, 2 биенээ улам илүү хайрлан дурласан уртаас урт он жилүүд чи бид 2г хүлээж байна хайрт минь. Чи миний тулах багана, би чиний түшиг тулгуур чинь үүрд байна.
 
Хайрт хань нь.
2015.02.11 /Бидний хүү өнөөдөр 10 сар хүрч байгаа юм байна, хайраа /
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл