solongonews
Цагаан идээний ач тус
2015-09-10 18:07
Цагаан идээний ач тус.

Цагаан идээ бол монголчуудын уламжлалт идээ юм. Цагаан идээг идэхэд амттайгаас гадна шим тэжээл элбэг, өвчин эмгэгт тустай. Цагаан идээгээр өвчин хуучийг эмнэдэг заншил монголчуудын дунд уламжлагдсан бөгөөд өнөөдөр ч гэсэн хүмүүс өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлбэл зохих зүйл болно.

Цагаан идээ

1. Сүү: Сүү бол аливаа цагаан идээний эх ундарга юм. Мөн цагаан идээг боловсруулах түүхий эд болно. Сүү амьдралын голлох тэжээл бөгөөд сүүний шим тэжээл маш элбэг байдаг. Мөн өргөн хэрэглээтэй, зарим өвчнийг эмчлэхэд ихээхэн тустай. Голдуу ходоод гэдэсний шархлааг багасгах буюу эдгэрүүлэх үйлдэлтэй, бас ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зохих үйлдэл үзүүлнэ.

2. Гүүний айраг: Гүүний айраг нь гүүний сүүг исгэж хийсэн анагаах ухааны үнэ өртөг бүхий уламжлалт цагаан идээ юм. Гүүний айргийг байнга уувал хүний биеийн шим тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна цусны өөхийг багасгаж бие махбодыг чийрэгжүүлдэг. Тэр тусмаа уушгины үрэвсэл, хий хаван, ужиг чанартай ходоод гэдэсний өвчин болон дотор эрхтний олон өвчинд тустай байдаг тул монгол анагаах ухаанд түүнийг ашиглан эм бэлддэг байна.

Гүүний айраг

3. Айраг: Айраг нь үнээний сүүг тусгай зориулалттай хөрөнгөөр исгэн идээшүүлж, дараа нь бүлж боловсруулдаг. Хөөслөг цагаан өнгөтэй, сэнгэнэсэн анхилам үнэртэй, гашуун хүчиллэг амттай идээ юм. Айраг хор тайлдаг тул хордсон хүн, малд уулгавал хор нь амархан тайлагдана. Айрагны өнгөрийг битүү хавдар буюу могойд хатгуулсан шарханд түрхвэл хор нь амархан гардаг. Сайн иссэн айргийг туранхай малд уулгавал амархан тэнхэрдэг байна.

Айраг

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл