Бидэнд ирсэн захидалаас...
2015-12-28 18:21
шинэ жилийн үдэш миний хувьд шаналал харуусалаар дүүрэн байдаг
Сайн байцгаана уу? Монголжингоо нар минь. Гэрт, гадаагүй шинэ жилийн уур амьсгал ороод сайхан байна уу? Та нар минь шинэ жилээр арван жилийн ангийнхантайгаа баяр тэмдэглэдэг биздээ. Харин би тэмдэглэдэггүй, надад шинэ жил болохоор гуниг төрдөг юм.
Арван жилээ төгсөх тэр нэгэн хавар би ангийн хөвгүүнтэйгээ үерхэж, анхны болзоо, анхны үнсэлт, анхны бүхэн болсон юм. Тэрэнтэйгээ хамт хотоор зугаалж, байгалийн, түүхийн музье үзэж, Монголын уран сайхны кино үзээд л, юун конкурст бэлдэх, бөөн баяр хөөр...
Гэвч сургууль соёлын асуудал миний өмнө тулгарлаа. Тэр хөвгүүн толгой сайтай байсан учир өөрийн хүссэн сургууль, ангидаа орж чадсан. Харин би чадаагүй юм. Ингээд би гэдэг хүн өөрийн хүсээгүй сургууль, ангид орж өөртөө гутарсан хүн байдаг болов. Найз залуу минь үүнийг ойлгохгүй, би бага багаар түүнээс хөндийрч, бүүр хэрүүл салахаа байсан. Би ч түүнд салъя гэж хэлээд салсан юм.
Тэр эхэндээ салахгүй гээд хичээлд явахад гэрийн, сургуулийн гадаа байдаг байв. Би ч нүүр өгсөнгүй. Хамгийн сүүлд арван жилийнхэнтэйгээ шинэ жилийн баяр тэмдэглэхэд тэр минь надад ганц улаан сарнай бэлэглэж, хацар дээр минь үнсээд, дахин холбоо бариагүй юм даа. Ингээд бид хоёр саллаа.
Тэр маань одоо эхнэр, хүүхэдтэй болсон.
Шинэ жилийн баяраар ангийнхан уулзаж, баяр тэмдэглэж байхад би гэдэг хүн шалтаг, шалтгаан тоочиж, уулзалдахгүй байсаар байгаад найз ч үгүй, хамт олонч үгүй орь ганцаараа үлдсэн байна.
Шинэ жилийн 31-ний шөнө хүслээ шивнэхдээ хайртай түүндээ аз жаргалыг хүсдэг ээ. Миний түүнд хайртай байсан, хайрладаг байсан, хайрласаар байгааг минь хэзээ ч мэдэхгүйгээрээ дуусах нь дээр. Тиймээс сэтгэл доторхи бүхнээ та нартайгаа хуваалцъя гэж бодон үүнийг бичлээ.
Сэтгэл дотор байсан бул хар чулууны нэг хэсэг хагарсан мэт сайхан боллоо...
Баярлалаа...
Та нартаа шинэ оны мэнд хүргье...
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
