solongonews
Монгол Улсын Ерөнхий сайд: - Хятадын хурдацтай хөгжил нь Монгол Улсад шинэ боломжуудыг авчирч байна
2024-09-29 17:17
Монгол Улсын Ерөнхий сайд: - Хятадын хурдацтай хөгжил нь Монгол Улсад шинэ боломжуудыг авчирч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 27-ны өдөр:

- Хятад улсын эрчимтэй хөгжил, эдийн засгийн ололт амжилт нь Монгол Улсад шинэ боломжуудыг авчирч, хоёр орны хамтын ажиллагааны шинэ индэр бүрдүүлнэ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан хүлээн авалт зохион байгуулав. Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

- Хятад улс өнгөрсөн 75 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, эдүгээ дэлхийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буй орон болсон.
“Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа олон улсын болон бүс нутгийн хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болсон гэж хэлэв.
Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ мөн:

- Монгол, Хятадын хоёр талын худалдааны хэмжээ 2023 онд 17 тэрбум ам.долларт хүрэх нь хоёр талын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд бий болсон амжилт юм.
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, шинэ сэргэлтийн бодлого, “Бүс ба Зам” санаачилга, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын төслийн хамтын ажиллагаа илүү том амжилтад хүрнэ гэж үзэж байна. Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж, эрч хүчтэй хөгжихийг хүсэн ерөөв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань:

- Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох. Өнгөрсөн үеэ эргэн харахад Хятад, Монголын найрамдлын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол харилцан итгэлцэл, дээд түвшний нягт харилцаа, ард түмний гүн гүнзгий найрамдал, бие биенийхээ язгуур эрх ашгийг ойлгон хүндэтгэх явдал юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл