Гэрийн нөхцөлд үсээ эрүүл байлгах аргууд
2015-12-28 18:21
Үсээ гэр нөхцөл гар доорх материалаар арчлах аргууд. Магадгүй доорх аргуудын талыг та мэддэг байж магадгүй. Таны үс хуурайшаж гэмтсэн, салаалсан бол туршаарай.
Хэрэв таны үс хуурайшиж хугарсан бол энэ маск тохиромжтой:
Зөгийн бал, майонезтэй маск
Масканд майонез, зөгийн бал 2 орно. Дундаж урттай үсэнд тал аяга майонез, урт бол 1 стакан хэрэглэнэ. ½ стакан майонек бүрт 2 х/х зөгийн бал орно. Эдгээрийг сайн хутгаад хуурай үсэндээ түрхэнэ. 1 цаг байлгана. Үүний дараа хэд хэдэн удаа сайн шампуньдаж угаана. Энэ аргыг хэрэглэснээр таны үс гялалзаж, эрүүл болох болно.
Зөгийн бал, оливийн тостой маск
Энэ масканд 2 х/х зөгийн бал, 1 х/х оливийн тос орно. Бэлтгэхдээ бүгдийг сайн холиод угаагаагүй үсэндээ түрнэнэ. 30-60 минутын дараа угаана.
Тослог үсний маск
Масканд 5х/х тараг, 1 х/х давс, 1 х/х нимбэгний шүүс орно. Бэлтгэхдээ бүгдийг сайтар холиод үсэндээ түрхэнэ. 30-40 минутын дараа угаана. 7 хоногт 1 удаа л хэрэглэнэ.
Гадилтай маск
Энэхүү масканд 2ш гадил, 1ш өндөгий цагаан, 2 х/х тараг, 2х/х оливиийн тос, 2х/х зөгийн бал орно. Бүгдийг миксэрдээд үсэндээ түрхэнэ. 30 минутын дараа угаана.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
