solongonews
БНХАУ-аас Гүржид суугаа Элчин сайдын яам 70 жилийн ойг тэмдэглэв
2015-09-04 22:23
Энх тайвны төлөө хүн бүхэн нэгдэж, дайны гашуун түүх дахин давтагдахгүй байхыг хүсэж байна.

Энэ сарын 2-ны өдөр БНХАУ-аас Гүрж улсад суугаа Элчин сайд Юе Бинь Тбилисид Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон Гүржийн ахмад дайчдыг эргэн үзэхийн зэрэгцээ уулзалт зохион байгуулжээ. Уулзалтын үеэр тэрээр хэлэхдээ: - Энд хүрэлцэн ирсэн ахмад дайчид 70 жилийн өмнө Дундад улсын ард түмний Японы эсрэг дайнд дэмжлэг үзүүлсэн. Энэхүү гавьяа зүтгэлийг Дундад улсын ард түмэн үүрд мартахгүй гэжээ.

Мөн үеэр 94 настай Nicholas • Ioba Arsenishvili ахмад дайчдын нэрийн өмнөөс хэлэхдээ: - 1945 онд ЗХУ-ын ахмад цолтой цэргийн хувиар Дундад улсын зүүн хойдын Японы эсрэг дайнд оролцож байсан. Япон цэргийн дайны дунд үлдээсэн аймшигт гэмт нүглийг өнөөдрийг хүртэл мартаж чадаагүй. Энх тайвны төлөө хүн бүхэн нэгдэж, дайны гашуун түүх дахин давтагдахгүй байхыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл