solongonews
C919 нисэх онгоц олон улсын анхаарлыг татсан байна
2024-09-16 10:15
C919 нисэх онгоц олон улсын анхаарлыг татсан байна.

Дэлхийн гурван том олон улсын агаарын шоуны нэг болох Сингапурын агаарын шоу Жан-И үзэсгэлэнгийн төвд 02-р сарын 20-ноос 25-ны өдрүүдэд болж, 50 гаруй улс орон, бүс нутгийн 1000 гаруй компани оролцсон байна. Энэхүү үзэсгэлэнд Хятадын үзэсгэлэнгийн талбайг анх удаа зохицуулж, Хятадын 40 аж ахуйн нэгж тэргүүлэх бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн юм. Тэдгээрийн дотроос хамгийн анхаарал татсан зүйл бол Хятадын үйлдвэрлэсэн хоёр том оврын зорчигч тээврийн онгоц C919 болон гурван ARJ21 онгоц юм. Хятадын арилжааны нисэх онгоцны бүтээн байгуулалтын үе шаттай үр дүнг худалдааны төв доторх загварын үзэсгэлэн, үзүүлбэр шоу, нислэгийн гүйцэтгэл зэрэг янз бүрийн аргаар олон нийтэд танилцуулсан байна. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нислэгт тэнцэх чадварын стандартын дагуу бие даасан оюуны өмчийн эрхтэй Хятад улсын өөрөө бүтээсэн анхны гол агаарын тээврийн онгоц болсны хувьд C919 нь гадаадад анх удаа дэлгэгдэж буй бөгөөд Хятадын агаарын тээврийн салбарын хүч чадал, асар их хөгжлийн нөөц бололцоог хүмүүст харуулсан байна. Энэ удаад Хятадын дотоодын арилжааны нисэх онгоц C919, ARJ21 нь гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ч татсан юм.

Хятадын нисэхийн салбарын хүчирхэг байдлыг харуулж байна

Олон улсын үзэсгэлэнд анх дэлгэгдсэн арилжааны нисэх онгоц C919 нь Сингапурын агаарын шоуны "од" болсон билээ.

Америкийн кабелийн телевизийн цахим хуудасны мэдээлснээр C919 нь Хятадын арилжааны нисэх онгоцны корпорацын үйлдвэрлэсэн нэг эгнээтэй тийрэлтэт онгоц бөгөөд "Хятадад үйлдвэрлэв" гэсэн чухал бэлгэ тэмдэг юм. Тус мэдээнд Шинлөү шинжилгээний компанийн шинжээч Шукур Юсуфын хэлсэн үгээс иш татахдаа:

- C919 бол Сингапурын агаарын шоуны хамгийн олон үзэгчтэй нисэх онгоц. Олон хүмүүс энэ онгоцыг өөрийн нүдээр харж, хэр зэрэг нисдэг тухай маш их сонирхсон байдаг гэсэн байна.

АНУ-ын Хэрэглэгчийн мэдээ, бизнесийн сувгийн вэб сайт Sobey Aviation Consulting-ийг үүсгэн байгуулагч Брендан Собигийн хийсэн дүн шинжилгээг иш татахдаа:

АНУ-ын Хэрэглэгчийн мэдээ, бизнесийн сувгийн вэб сайт Sobey Aviation Consulting-ийг үүсгэн байгуулагч Брендан Собигийн хийсэн дүн шинжилгээг иш татахдаа:

- Ерөнхийдөө энэ агаарын шоуны онцлох үйл явдлуудын нэг бол анх удаа олон улсын өмнө дэлгэгдэж буй C919 юм. Сингапурын агаарын шоу бол Хятадын арилжааны нисэх онгоцны салбарын хөгжилд маш сайн аз тохиол болсон юм.

"C919 үзэсгэлэнд оролцсон нь маш зөв сонголт" гэж Eurasia Times сайтын мэдээлснээр C919-ийн гадаад дахь анхны үзэсгэлэн нь агаарын тээврийн салбар сэргэж байгааг илтгэхээс гадна олон улсын нисэхийн зах зээлд Хятад улсын нөлөө үзүүлж байгааг харуулж байна. Мэдээллийн дагуу C919 нь маш чухал ач холбогдолтой бөгөөд Хятад улс сансрын хүчин чадалдаа итгэх итгэл нэмэгдэж байгааг харуулж байна гэж илэрхийллээ.

EFE-ийн мэдээлснээр C919 нь 158-192 зорчигч хүлээн авах хүчин чадалтай, 4075-5555 километрийн зайд нисэх чадалтай, Сингапурын агаарын шоуны гол үйл явдлын нэг юм. Тус нийтлэлд Хятадын тал мөн агаарын шоунд ARJ21 хэмээх жижиг оврын зорчигч тээврийн онгоцыг үзүүлсэн гэж тэмдэглэжээ. Энэхүү зорчигч тээврийн онгоц нь өндөр температурт өндөрлөгийн нисэх онгоцны буудлуудад хөөрөх, буух чадвар сайтай, хөндлөн салхинд тэсвэртэй бөгөөд Хятад, Индонезийн бүс нутгийн нислэгт ашиглагддаг.

Америкийн Форбс сайт мөн энэ агаарын шоуны үеэр C919 ба ARJ21-д анхаарал хандуулсан байна. Мэдээллийн дагуу C919-ийн оролцож буй олон улсын анхны үзэсгэлэн нь олон улсын иргэний агаарын тээврийн зах зээл дээрх хоёрдмол байдлыг эвдэнэ гэж хүмүүс хүлээж байгаа тул олны анхаарлыг татсан байна. Үзэсгэлэнд C919-аас гадна ARJ21 дунд болон богино зайн бүс нутгийн зорчигч тээврийн шинэ нисэх онгоц, C929 дунд болон богино зайн хос хөдөлгүүрт нарийн биетэй иргэний тээврийн онгоцнууд байнга анхаарал татаж байна гэж мэдээлэв.

Захиалга 1200 ширхгийг давсан байна

Германы "Süddeutsche Zeitung" цахим хуудсанд Хятадын Eastern Airlines 2023 оны 05-р сараас эхлэн дотоодын нислэгт энэ төрлийн онгоцыг ашиглаж эхэлсэн бөгөөд одоогоор 4 том C919 онгоц хүлээн аваад байна. Тиймээс Хятад улс C919-ийг олон нийтэд танилцуулах цаг нь болсон.

AFP буюу Agence France Presse-ийн мэдээлснээр энэ удаагийн үзэсгэлэнгийн C919 онгоцны анхны захиалгыг Хятадын Төвдийн агаарын тээврийн компани авсан бөгөөд 40 ширхэг C919, арван ARJ21 онгоц худалдан авах гэрээ байгуулсан байна.

Америкийн “Business Insider” мэдээлснээр Сингапурын агаарын үзэсгэлэн нь Хятадын нисэх салбарт ирээдүйд гадаадад бизнес эрхлэх боломж олгожээ гэж нийтэлжээ.

Одоогоор C919-ийн захиалга 1200 гаруй байгааг гадаадын хэвлэлүүд анзаарсан байна. Өнгөрсөн оны 09-р сард Брунейн шинээр байгуулагдсан Чижи Эйрлайнс Хятадаас 30 онгоц, үүнд C919 онгоц 15, ARJ21 онгоц 15-ыг худалдан авахаар төлөвлөжээ. Өмнө нь Индонезийн Линя агаарын тээврийн компани нь ARJ21 онгоцыг Индонез дотроо ашиглаж эхэлсэн бөгөөд Индонезээс Малайз, Сингапур болон бусад газар руу нисэх нислэгийг зохицуулсан байна.

Гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд C919 нь ирээдүйд олон улсын иргэний агаарын тээврийн зах зээлд үзүүлэх нөлөөллийг анхаарч байна. Forbes News цахим хуудаст Хятад улс Европын Холбооны Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлагаас C919-ийн гэрчилгээ олгох шалгалтыг ахиулан хийж буй тухай мэдээлж, 2028 он гэхэд жил бүр 150 C919 онгоц үйлдвэрлэхээр чармайж байна гэж тэмдэглэжээ. Британийн Times вэбсайтад Хятад улс ойрын 3-5 жилийн хугацаанд C919 үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хэдэн арван тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж мэдээлэв. Мөн Хятадын тус компани C919-ийн богиносгосон болон уртасгасан хувилбаруудыг үйлдвэрлэх болно. “2030 он гэхэд Хятад улс бүс нутгийн аялалд зориулж C919 шиг 4800 орчим нисэх онгоцны шаардлагатай болно” гэж New York Times шинжээчдийн хэлснийг иш татсан байна. Хэрэв Хятад улс C919-ийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадвал Хятадын агаарын тээврийн онгоц Хятадын агаарын тээврийн компаниудын түгээмэл сонголт болоод зогсохгүй олон улсын зах зээлд ч байр сууриа эзлэх боломжтой аж.

Нисэхийн салбарын нийт нийлүүлэлтийн бууралт нь Азийн иргэний агаарын тээврийн хүчин чадлыг цогцоор нь сэргээж, улмаар өсөх төлөвтэй байгааг шалгаж байна гэж Ройтерс дүн шинжилгээ хийсэн нь Хятадын худалдааны нисэх салбарт илүү их анхаарал хандуулж байгааг харуулсан байна. Тус нийтлэлд мэргэжилтнүүдийн хэлснийг иш татан:

- Хэрэглэгчид C919-ийг нэг сонголт болгож байгаа хандлага улам бүр илт харагдаж байна.

IBA нисэхийн зөвлөх компани Хятад улс 2024 онд 7-10 C919 онгоцыг зах зээлд нийлүүлнэ гэж таамаглаж байна. IBA-ийн үнэлгээ, зөвлөгөө хариуцсан захирал Майк Йеоманс Ройтерс агентлагт:

- C919 нь зах зээлд эзлэх хувь хэмжээг авах сайхан боломжтой байна гэж хэлсэн юм.

Хятад улс олон улсын агаарын тээврийн зах зээлд нэвтрэхээ түргэсгэж байна

Eurasia Times сайтын мэдээлснээр Хятадын арилжааны нисэх онгоцны корпорацын үйлдвэрлэсэн С919 зорчигч тээврийн онгоц Сингапурын агаарын шоунд анх удаа гадаадад танилцуулагсдаар Хятад улс олон улсын агаарын тээврийн зах зээлд нэвтрэх хурдаа нэмэгдүүлсэн явдал юм. Sobey Aviation Consulting-ийг үүсгэн байгуулагч Брендан Собей:

- C919 нь энэ агаарын шоуны гол үйл явдал болсон юм гэж хэлэв.

Сингапурын агаарын шоуны үеэр C919 анхны албан ёсны нислэгийн үзүүлбэрээ янз бүрийн улс орны мэргэжлийн үзэгчид болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өмнө агаарын шоунд үзүүлсэн. Чухал үйлчлүүлэгчид, тусгай зочид, янз бүрийн орны мэргэжлийн зочид зэрэг хүмүүс C919 онгоцыг үзэхээр урт дараалал үүссэн байв. Сингапурын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Шюй Кайлин:

- Хятадын аж ахуйн нэгжүүд энэхүү агаарын шоунд оролцож байгаа нь эерэг бөгөөд урам зориг өгөх дохио юм гэж хэлэв.

C919 нь"A" (Airbus) эсвэл "B" (Boeing) хоёрын аль нэгийг сонгох вэ гэсэн байдлыг эвдэж, янз бүрийн орны агаарын тээврийн компаниудад "C" (Хятадын арилжааны нисэх онгоцны корпорац) сонголтыг өгсөн. Ройтерс агентлагийн мэдээлснээр Филиппиний хямд өртөгтэй агаарын тээврийн Cebu Pacific компанийн гүйцэтгэх захирал Сукс:

- Би Хятадын арилжааны нисэх онгоцны корпорац үзэсгэлэнд хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. Би үүнийг хоёр морины уралдаанаас гурван морины уралдаан байхыг илүүд хүсдэг гэж хэллээ.

 Сингапурын Straits Times сонин Хятадад үйлдвэрлэсэн C919 онгоцыг уламжлалт нисэхийн үйлдвэрлэлд барууны монополь байдлыг эвдэх "хурц зэвсэг" гэж үзэж байна. Үзэсгэлэнд Хятадын арилжааны нисэх онгоцны корпорацын төлөөлөл болсон Хятадын оролцогчид уг үзэсгэлэнд идэвхтэй оролцсон нь Сингапурын агаарын үзэсгэлэнгийн худалдааны нийгэмлэг, олон нийтийн зочдын анхаарлыг ихээхэн нэмэгдүүлсэн явдал болсон юм.

Агаарын тээврийн салбар бол дэлхийн шилдэг технологи, мэргэн ухааныг нэгтгэсэн том салбар. "Орчин үеийн үйлдвэрлэлийн хувьд том оврын зорчигч тээврийн нисэх онгоцны бүтээн байгуулалтад маш олон тооны нарийн эд анги багтдаг бөгөөд олон улс орон, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанаас салгах боломжгүй. C919-ийн эд анги нийлүүлэгчид нь АНУ-ын General Electric, Honeywell зэрэг дэлхийд алдартай компаниуд байдаг. Олон улсын ханган нийлүүлэгчид C919-ийн амжилтын үр шимийг мөн ижил хүртэж байна. Honeywell Aerospace Group-ийн Ази Номхон Далайн бүсийн ерөнхийлөгч Шюй Жүнь:

- Honeywell бол Хятадын агаарын тээврийн салбарын хөгжлийн гэрч болсноос гадна оролцогч, хувь нэмэр оруулагч юм. Хятадын агаарын тээврийн салбарын ахиц дэвшил дэлхий нийтийн анхаарлыг татаж, бид ирээдүйдээ итгэлтэй байна. Мөн бид C919 илүү сайн зарагдахыг хүсэж байна гэж илэрхийллээ. 

Зохиогч: ЖЯ ПИНФАНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл