solongonews
Дэлхийн хамгийн өндөр хос Гиннесийн батламж гардан авлаа
2015-09-15 12:34
БНХАУ-ын спортын одод болох Сун Минминг болон түүний эхнэр Шу Ян нарын өндрийн нийлбэр 423,47 см /13 ft 10.72/ байсан нь дэлхийн хамгийн өндөр гэрлэсэн хосын шинэ дээд амжилтыг тогтоож Гиннесийн шагнал авлаа.

Батламж гардах ёслолын ажиллагаа  энэ сарын 10-нд Лондон хотноо болсон байна.

Хятадын сагсан бөмбөгч Сун Минмингийн өндөр 236.17 cm (7 фут 8.98, )юм. Тэрээр 1983.08.23-нд Харбин хотод  төрсөн. Жин 168 кг, 20 размерийн гутал өмсдөг. 2006 оноос эхлээд өнөөдрийг хүртэл нийт 7 багт тоглож байгаа. 2005 оны чансаагаар Лос Анжелсын  “Lakes” багт сонгогдсон ч очоогүй байна.

Түүний эхнэр Шу Ян гандболын нэртэй тамирчин.Тэрээр  187.3 cm (6 фут 1.74) өндөр.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : News.cn, CFP)
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл