Зуны “Beauty Tips”
2015-12-28 18:21
Зуныг хүн болгон сайханаар нь төсөөлдөг. Зун цагт шивэр, хулмас, хөлс гэх мэт асуудал тулгардаг. Тэгвэл эдгээр жижиг асуудлыг хэрхэн шийдэж болох аргыг хүргэж байна.
Нарны тос
30, 15 хувийн хамгаалалттай нарны тосыг хэрэглэж занших хэрэгтэй. Уг нарны тосыг борлохыг хүсэхгүй байгаа газраа түрхэж, 15 хувийн хамгаалттай тосыг борлохыг хүссэн газартаа түрхэхэд хангалттай.
Арьсаа хурдан борлуулах арга
Богино хугацаанд хурдан борломоор байвал салон зориход хангалттай. Технолгийн тусламжтай борлож болно.
Гуужуул
Далайн давстай гуужуулагч авч биеэ долоо хоногт хоёр удаа гуужуул. Хуурайшсан арьстай газар чийгшүүлэгч тос түрхэж хэвших хэрэгтэй. Ингэснээр нуруу даган батга, идээт үрэвсэл гарах нь багасах болно.
Нүүр будалт
Нүүрээ будаж, суурь крем түрхэхээсээ өмнө алое агуулсан тосыг ашиглаарай. Алое арьсны үрэвслийг эдгээхийн сацуу, үрэвсэл гарахаас сэргийлдэг. Нүүрээрээ борлохыг хүсэхгүй байгаа бол том далбагар малгай өмсөж гарахыг зөвлөж байна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
