solongonews
Нууцхан шивнээ
2015-12-28 18:21
Төрөлтийн дараа ямар дасгал чухал вэ?
Төрөлтийн дараа олонх бүсгүйчүүдийн үтрээ сунаснаас хүссэнийхээ хэрээр таашаал авч чадахгүй байх, түүнийгээ нөхөртөө илэрхийлж зүрхлэхгүй байх гээд олон бэрхшээл ар араасаа гараад л ирдэг шүү дээ. Хорвоод нэгэн амь бүрэлдүүлж, төрүүлсэн бидний зовлон бэрхшээлийг ойлгох хүн бас ховор.
 
Тэгээд ч тэр бүхнээ олонд зарлаад явалтай нь биш дээ. Тэгвэл энэ л асуудлыг судалсан мэргэжлийн судлаачид бидэнд зориулж шинжлэх ухаанаар нотлогдсон аргыг санал болгожээ. Гэхдээ үүнд нэг их цаг орохгүй, бас мөнгө шаардахгүй. Харин ч амархан санагдлаа. Би нь ч бас гэртээ туршаад үзэхээр шийдсэн шүү, найзууд аа. 
 
Доорх зургуудийг харвал энэ дасгалыг хийхэд илүү хялбар болох юм байна шүү. 
Эхлээд хөлдөө мөрний хэмжээний зай авна. Нэг хөлөө нугалж нөгөө хөл дээрээ сууна. Ингэж суухдаа доод биеийн булчин тань хэрхэн чангарахыг та анзаараарай. Дараа нь нугалсан хөлөө татаж босно. Яг л энэ үед доод биеийн хамаг булчин тань чангараад л ирнэ дээ. Ингэхдээ нэг хөл дээрээ тав таван удаа хийх юм байна. Өдөрт хүссэнээрээ л энэ дасгалыг хийж болох юм байна шүү. 
 
Монголхатагтай 

 

 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл