Энэ олон асуудлыг шийдэж чадалгүй бүгдийг орхих тохиолдол ч гардаг. Цаг наргүй ажиллаж байснаас гэртээ амарсан нь дээр хэмээн боддог хүмүүс ч бий. Үнэн хэрэгтээ завгүй гүйж бүхнийг хийж, туршиж үзсэнээр ялангуяа залуучуудад мэдлэг сууж түүнчлэн илүү үр дүнтэй цаг хугацааг өнгөрөөдөг. Хүн завгүй байх тусам харин ч илүү олон ажлуудыг амжуулж чаддаг. Тэгвэл завтай болоод үр дүнтэй бүх зүйлсийг зохицуулж сурахын тулд
1-р алхам : Хувийн зохион байгуулалттай бай
Хэзээ хаана алийг нь эхэлж хийх вэ? Аль нь надад илүү үр дүнтэй ашигтай вэ? Энэ зүйлс үр дүнтэй зүйл эсэхийг сайтар бодоорой. Оюутнуудын хувьд шалгалтандаа бэлдэх үү? Аль эсвэл найз нартайгаа цагийг зугаатай өнгөрөөх үү? гэсэн үүргийн мөргөлдөөнд мэдээж хичээлээ сонгох хэрэгтэйг бид бүгд мэддэг ч нөгөө сонголтыг онилдог. Бүх зүйлийн тунгийг л тааруулах хэрэгтэй шүү дээ! Одоо хичээнгүйлэн сурвал ирээдүйд зоволгүй дуртай мэргэжлээрээ ажиллаж, зугаацах хангалттай цаг гарна гэдгийг л ухаарах хэрэгтэй байгаа юм.

2-р алхам : Зөв төлөвлөгөөний дагуу ажилла
Төлөвлөөгүй их ажлаас төлөвлөсөн бага ажил илүү үр өгөөжтэй байдаг. Өдөр өдөрт хийх зүйлээ жагсаан бичээд он сараар нь ангилаарай. Харин даваа гаригт бие даалтаа хийх, тайлан гаргах, гэртээ цэвэрлэгээ хийх гэх мэт жагсаалт гаргасан бол заавал даваа гаригтаа биелүүлж дараагийн өдрийн ажлаа хөнгөвчлөөрэй.
3-р алхам : Тэмдэглэл хөтөл
Он сар, хугацаа, юуны тухай эсэх, хэзээ, хаана, хэрхэн хийх зэргийг бүгдийг цэгцтэй тэмдэглээрэй. Энэ нь илүү эмх цэгцтэй болоод бүгдийг нямбай хийхэд хялбар байх болно. Үүнээс гадна хийсэн зүйлсээ зөвлөөд яваарай ингэснээр сарын сүүлч 7 хоногийн сүүлээр хийсэн ажлаа дүгнэхэд илүү урамтай шүү

4-р алхам : Өөртөө итгэлтэй бай
Ямар ч ажлыг төвөггүй хийж чадна гэсэн сэтгэлээр дүүрэн ажиллаарай. Хүн гэдэг сэтгэлийг амьтан учраас ажил бүрийг хийхдээ зоригтой итгэл дүүрэн эрч хүчтэй эхлээрэй. Эхэлнэ гэдэг хийсний тал юм шүү хонгор минь. Хийж чадахгүй 1000 ажил байсан ч хийж чадах ганцхан ажил байсан ч эдгээр дарааллын дагуу хамгийн гол нь зорилгоо үргэлж ухамсарлан дуртай нь аргагүй хийгээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно гэдэгт итгээрэй. Мэдээж ганцхан удаагийн оролдлогоор бүтэхгүйг чи бид бүгд мэддэг шүү дээ.Хичээл зүтгэлийн хариу үргэлж амттай байдаг юм шүү. Дургүй зүйлээ хийх шаардлага гарсан ч өөрийн хийх хамгийн дуртай зүйл мэтээр төсөөлөн хийгээрэй. Бүсгүйчүүд минь алтан цагаа дэмий өнгөрөөлгүй бүх ажлыг амжуулж сурах гайхалтай чадвар чамд минь байгаа шүү. Дотоод "би"-дээ итгээд нэг үзээрэй. Ажил хэрэгч бүсгүйчүүд ямар дур булаам харагддаг гээч!
Амжилт хүсье!
