solongonews
”Бээжингийн тунхаглал”-ыг батлав
2015-11-04 11:20
Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллага болон Хятадын Сансар Судлалын Үндэсний Газраас хамтран зохион явуулсан Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллагын хөгжлийн стратегийн дээд хэмжээний чуулга уулзалт 10 дугаар сарын 27-ны өдөр Бээжинд болж өнгөрөв.

Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллага

Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллага болон Хятадын Сансар Судлалын Үндэсний Газраас хамтран зохион явуулсан Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллагын хөгжлийн стратегийн дээд хэмжээний чуулга уулзалт 10 дугаар сарын 27-ны өдөр Бээжинд болж, "Нэг бүс, нэг зам"-ын стратегиас Ази, Номхон далайн бүс нутгийн сансрын хүчин чадавхын байгуулалтад туслах асуудлыг голчлон авч хэлэлцэж, "Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Сансрын Хамтын Ажиллагааны Байгууллагын хөгжлийн стратегийн дээд хэмжээний чуулга уулзалтын Бээжингийн тунхаглал"-ыг баталж, Ази, Номхон Далайн бүс нутгийн сансрын хүчин чадавхын байгуулалт, хамтын ажиллагааны шинэ төсөл саналуудыг дэвшүүлсэн байна.

Хятад, Тайланд, Монгол, Пакистан, Иран, Турк зэрэг уг байгууллагын гишүүн орнууд, ажиглагч орнуудын сансар судлалын газрын дарга нар, мэргэжилтнүүд, холбогдох орнуудаас Хятадад суугаа элчин сайд нар, дипломат албаны хүмүүс уг чуулга уулзалтад оролцов.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл