Үргэлж хүүхэд шиг байгаарай.
2015-12-28 18:21
Өвдөг, тохойгоо шалбалсан ч үлээх төдийхөнд сэргээдэг л, өөр олон ажил амжуулна аа. Тэд аав ээжийнхээ анхаарлыг татаж, хайр халамж хүсэхээ хэзээ ч мартдаггүй. Бас үргэлж “Би” төвтэй байдаг.

Дэлхийн хамгийн идэвхитэй бас хэт ачаалал даадаг хүн гэвэл зөвхөн хүүхэд. Багшийнхаа зааж өгсөн бүхнийг сурах гэж чармайна. Хажуугаар нь өөрийгөө хөгжүүлж тоглоно. Бас аав ээж, ах эгчдээ эрхлэх цаг тэдэнд байж л байдаг. Өдөр бүр шинийг харж, шинэд суралцана. Шинэ дуу, шүлэг сурч, хөгжилтэйгээр аялна. Багшдаа баахан шалгуулчихаад огт залхалгүй аав, ээждээ бас тайлангаа тавьж л байдаг. Найздаа шоглуулаад уйлсан ч маргааш нь хөтлөлцөөд л гүйж явдаг. Нулимс нь унаж ч амжаагүй байхад инээчихсэн л тууж явна.
Өвдөг, тохойгоо шалбалсан ч үлээх төдийхөнд сэргээдэг л, өөр олон ажил амжуулна аа. Тэд аав ээжийнхээ анхаарлыг татаж, хайр халамж хүсэхээ хэзээ ч мартдаггүй. Бас үргэлж “Би” төвтэй байдаг.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
