Гадуур явж байсан чинь нэгэн хүний биеийн аль нэг хэсгээс цус олгойдог гарч байвал та ямар тусламж үзүүлэх байсан бэ? Цэвэрхэн гэж бодож байгаа алчуураараа арчин шарханд нь бохир оруулах байсан юм биш биз.

Танд болон таны ойр орчимд ямар нэгэн гэмтэл болоход та ямар анхны түргэн тусламж үзүүлдэг вэ? Буруу тусламж үзүүлэн гэмтлийг бүүр сэдрээдэг юм биш биз. Бид бусдад болон өөртөө тусламж үзүүлэхдээ гаргадаг хэдэн алдаанууд бий.
Хүүхдийг сэгсэрч болохгүй
Хүүхэд газар хүчтэй унахад хамгийн түрүүнд хүн бүр тэвэрч аваад сэгсэрдэг. Энэ хамгийн буруу зүйл. Учир нь хүүхдийн тархин дахь мэдэрлийн эсүүд бэхжиж амжаагүй байдаг. Тийм болохоор хүүхдийг сэгсрэх , тархийг хүчтэй доргиоход мэдрэлийн эсүүд салж , хоорондоо байраа сольдог. Тэгснээр мэдэрлийн гажиг үүсдэг. Мөн хүүхдийг уйлахад нь , унтуулах гэж хүүхдийг сэгсрээд байдаг. Одооноос эхэлж хүүхдээ хэзээ ч битгий сэгсрээрэй.
Түлэгдэхэд саван биш усыг сонго
Хүн бүр түлэгдэхээрээ саван түрхдэг. Та үүнийг хамгийн буруу арга гэдгийг мэдэх үү? Учир нь саванд их бага хэмжээний бохир байдаг. Шинэ шархан дээр нянтай саван түрхээд байвал ямар олиг байхвээдээ. Саван түрхэхийн оронд крантны усыг бүлээн дээр нь тохируулж байгаад усанд дүрээрэй.

Цус тогтоох шилдэг арга
Өөрсдөө туслах гэж оролдохоосоо өмнө түргэн тусламж дуудах нь чухал.
Ямар нэгэн газар зүсэгдсэн байлаа гэж бодъё. Цус нь гараад тогтохгүй байвал хүн бүрийн хамгийн түгээмэл хэрэглэдэг арга бол хөвөн шатаагаад шархан дээр тавьдаг. Энэ нь бас л эрсдэлтэй арга. Үүнийхээ оронд крантны бүлээн усыг гоожуулаад цусыг нь тогттол усанд сойгоорой. Бүлээн усанд барихгүй бол болохгүй гэдгийг анхаараарай. Хүйтэн усанд сойвол биеийн дулаан буурах аюултай.
Төмрийн хорыг ингэж гаргаарай
Төмрөөр биеэ (хадаас , хутга гэх мэт) урсан бол хүмүүс төмөрний хорыг авна гээд соронз наадаг. Энэ арга нь зөв боловч соронзныхоо бохирыг арилгахаа мартдаг. Спирттэй хөвөнгөөр соронзоо арчаад хэрэглэх хэрэгтэй шүү.
Гар хөл хугарсан үед шууд сойдог. Харин тэгэхийнхээ оронд ойр орчимд байгаа хатуу тэгшхэн зүйл дээр тавин боох нь зүйтэй. Тэгээд яаралтай эмнэлэгт очих шаардлагатай.
