




Энэ жилийн Хятадын үндэсний баяраар, Бээжингийн төв тэнхлэг дагуух өвт газраар тойрон зугаалах хүн үлэмж олон болж, гадаад дотоодын хүмүүс Бээжингийн төв тэнхлэг-Хятадын нийслэл хотын төлөвлөлтийн тохиромжтой дэглэмийн шилдэг бүтээл бүхийн газруудын үзэсгэлэнт гайхалтай байдлийг ойлгон мэдэрсэн байна.
Энэ жилийн 07-р сараар Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон НҮБ-ын ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дахь бага хурлын үеэр Хятадын “Бээжингийн төв тэнхлэг- Хятадын нийслэл хотын төлөвлөлтийн тохиромжтой дэглэмийн шилдэг бүтээл” нь “Дэлхийн өвийн жагсаалт”-д албан ёсоор бүртгэгдсэн билээ. 13-р зуунд баригдаж эхэлсэн Бээжингийн төв тэнхлэг нь Бээжингийн хуучин хотын төвд байрладаг бөгөөд нийт урт нь 7.8 км. Энэ нь хуучин хотын бүхүйл хот төлөвлөлтийг хамарсан барилга байгууламжийн нэгдэл юм.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо "Бээжингийн төв тэнхлэг" нь дэлхийн өвийн 3, 4-р стандартад нийцэж байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хятадын засгийн газрын Бээжингийн хуучин хотын соёлын өвийг хамгаалах, өвлөн залгамжлах талаар гаргасан асар их хүчин чармайлт, гарамгай амжилтыг өндрөөр үнэлэв.
