solongonews
Хоёрдугаар сарын зурхай
2015-12-28 18:21
2015 оны анхны сар минь үнэхээр хурдан улиран одлоо. Бүх бүсгүйчүүд минь өнгөрч буй сардаа амжилт бүтээл, хайраар дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж асуудал тулгарах ч түүнийг даван туулах хүчтэй байна гэдэг сайхан. Харин одоо хайраар бялхсан шинэхэн сар зочлон ирлээ. Бүгдээрээ 2-р сарын зурхайгаа хүлээн авч уншина уу.
Хонь
Ирж буй 2-р сард хонины ордныхон эргэн тойронд байгаа хүмүүстээ гараа сунгах хэрэгтэй. Энэ бага зэрэг азнаарай гэж зөвлөмөөр байна. Эдийн засгийн байдал өөрчлөлтгүй бөгөөд магадгүй таны олсон мөнгө өрөнд эсвэл том худалдан авалтанд явах бололтой. Хайр дурлалын тухайд тогтвортой харилцаатай хүмүүс эрх чөлөөтэй байхыг хүсэж, харилцаанаасаа яг юу хүсээд байгаагаа ойлгохгүй байна. Хайраа олоогүй хонины ордныхон хүлээцтэй сууж хүлээгээрэй гэж зөвлөе. Эрүүл мэндийн хувьд нуруу ууцаа энхрийлүүштэй. Мөн хооллолтондоо анхаараарай.
Сарын чухал сайн өдрүүд:  3, 15, 18-19, 23, 27
Сарын тааламжгүй өдрүүд:  10, 14, 26
Үхэр
Энэ сард үхрийн ордныхон маш анхааралтай байхгүй бол болохгүй нь. Амьдралаа зөвхөн өнөөдрөөр бодолгүй, уужуу ухаан гаргаарай. Танд хэрэгтэй зүйл бол ирээдүйн сайн төлөвлөгөө. Мөн энэ сард та ямар нэгэн шинэ зүйл эхлэх, шинэ зүйл сурахад тохиромжтой. Мөнгөний тал дээр танд хангалттай их орж ирэх болно. Эрүүл мэндээ анхаарч, аль болох эм хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Хостойгоо муудалцсан бол таны буруу гэдгийг ойлгож, харилцан уучлалт гуйх хэрэгтэй. Хайртай хүнийхээ дургүй зүйлийг хийж битгий зөрүүдлээрэй. Ганц бие үхрийн ордныхон харилцаанд яарах хэрэггүй, сонголт хийх бол тэр хүнээ сайн таньж байгаад хийх хэрэгтэй. 
Сарын чухал сайн өдрүүд:  2-3, 9, 23, 24
Сарын тааламжгүй өдрүүд:  14, 18
Ихэр
Ихрийн ордныхон энэ сард маш их завгүй байна. Ажлаас ирэх ачааллаас болоод ядарч мэднэ. Амжилт таны гарт байна. Өөрийн хүчиндээ бүрэн итгэж өөдрөг үзэлтэй байгаарай. Гэвч хамгийн чухал хүмүүс болох гэр бүлийнхэндээ анхаарлаа сулруулж болзошгүй тул анхааралдаа аваарай. Хайр дурлалын тал дээр та хосоо захирч, эрхшээлдээ оруулах гэсэн хүслээ буулган авах хэрэгтэй. Ганц бие ихрийнхэн цоо шинэ хайртай учирч эргэн тойрныхныгоо гайхашруулна. Санхүүгийн тал дээр санаа зоволтгүй. Амралтын өдрүүдээр агаар салхинд гарч, бодлоо цэгцлээрэй.
Сарын чухал сайн өдрүүд:  3, 23, 26, 28
Сарын тааламжгүй өдрүүд:  6, 10, 12-13, 15, 22
Мэлхий
Энэ 2-р сард мэлхийн ордны хүмүүсийн амьдралд том өөрчлөлт орох төлөвтэй байна. Та өөрчлөлт хүсэхгүй байсан ч өөрчлөлт болох болно. Тулгарсан асуудлуудыг аль болох хурдан шийдэж ачааг хөнгөлөх хэрэгтэй. Хосуудын харилцаа зөрчилдөөнтэй, хэрүүлтэй байж болзошгүй. Өмнөх явдлуудаа сэргээж хэрүүл бүү хий. Ганц бие мэлхийнүүд хосоо олохгүй нь бололтой. Ажил хэргийн тал дээр амжилттай урагш ахина. Бие даасан бизнес эрхлэгчдэд ашигтай санал ирэх тул боломжийг бүү алд. Мөн энэ сард та стресст орж болзошгүй тул аль болох сайн амарч, чөлөөт цаг өөртөө гаргаарай.
Сарын чухал сайн өдрүүд:  3, 9, 17, 19, 23
Сарын тааламжгүй өдрүүд:  6, 14, 21
Арслан
Танд итгэж байгаа хүмүүсийн итгэлийг алдахаас болгоомжил. Хуурамч баг зүүлгүй эргэн тойрныхоо хүмүүсийн дэргэд өөрийнхөөрөө байж жинхэнэ “арслан” гэдгээ мэдрүүл. Таны амьдралд тулгарсан асуудлууд түр хугацааных учир өөрийн хүчээр даван гарахыг хичээгээрэй. Үрэлгэн зандаа хөтлөгдөлгүй зөвхөн өөрт зайлшгүй хэрэгтэй зүйлсд мөнгөө үрэхгүй бол нөхцөл байдал хүндэрч болзошгүй. Хостой арслангууд хайртыгаа бусад хүмүүстэй харьцуулалгүй, байгаагаар нь хайрлавал та 2-ын харилцаа тайван сайхан байх болно. Ганц бие арслангуудад хандаж хэлэхэд таныг тэвчиж, хайрлаж чадах залууг сонгоорой гэж хэлмээр байна. Эрүүл мэнд тань маш сайн байх бөгөөд эрч хүчээ зөв зохицуулаарай.
Сарын чухал сайн өдрүүд:  17, 21, 23
Сарын тааламжгүй өдрүүд:  12, 14-15
Охин
Энэ сард охины ордныхон бусдад тусласан сайхан сэтгэлийнхээ хариуг авна. Таны сэтгэл санааны байдал яагаад ч юм дундуур байна. Бүх зүйл хангалтгүй санагдана. Бусадтай харьцахдаа зөв харьцахгүй бол энэ байдлаасаа болж хэн нэгнийг гомдоож магадгүй байна. Урт удаан хугацааны турш ажилласан төсөл тань амжилттай хэрэгжих бололтой. Хамгийн гол нь эрч хүчээ алдаж болохгүй.  Таны байгаа байдал олон хүний анхаарлыг татах боловч таны сэтгэлд нийцэх хүн олдохгүй байна. Хостой охины ордныхон хайртдаа хэлэх үгээ болгоомжтой хэлэх хэрэгтэй.  Эрүүл мэндийн тал дээр сайн байх бөгөөд сэтгэл санаагаа л “эмчлэх” буюу өөдрөг байлгаарай.
Сарын чухал сайн өдрүүд:  2-3, 9, 19, 23, 26
Сарын тааламжгүй өдрүүд:  10, 12-14, 22
Жинлүүр
Жинлүүрийн ордныхон энэ сард яарах хэрэгтэй. Өөрийн төлөвлөсөн ажлаа энэ сард л амжуулахгүй бол дахин боломж олдохгүй бололтой. Цагийн юмыг цагт нь хийж чадвал та амжилтанд хүрнэ. Ажил хэргийн тал дээр манлайлагч байхыг хүсвэл бусадтай эвтэй харьцаж, хичээл чармайлт гарга. Хостой жинлүүрүүд хайртыгаа хайхарч, анхаарал халамжаар бүү дутаагаарай. Түүнийг та дотроо хайрладаг ч гэлээ, тэр их хайраа гаднаа гаргаж мэдрүүлвэл тэр баярлана. Ганц бие жинлүүрүүд санамсаргүй байдлаар ирээдүйн хайртайгаа учирна. Ажил, амралтаа зөв зохицуулбаас таны бие өвдөхгүй байна. 
Сарын чухал сайн өдрүүд:  2, 19, 23-24, 26, 28
Сарын тааламжгүй өдрүүд:  14-15, 18
Хилэнц
Хилэнцийн ордныхны хувьд энэ сард сэтгэл хоёрдох магадлалтай байна. Нэг бол тулгарсан асуудлыг түр хойш тавиад сайн тунгааж бодох, аль эсвэл эрсдлийг бодолгүй шийдвэр гаргах гэсэн сонголт танд байх болно. Ажил хэргийн тал дээр танд танилын хүрээ хэрэг болно. Даргын өгсөн даалгаврыг цаг тухайд нь биелүүлж чармайлт гаргаснаар та нэмэгдэл авна. Хайр дурлалын тал дээр тайван байна. Ганц бие хилэнцүүд хайртайгаа учирваас урт удаан хугацааны харилцаа болох болно.
Сарын чухал сайн өдрүүд:  3, 17-19, 24, 27
Сарын тааламжгүй өдрүүд:  10, 12, 14, 22
Нум
Энэ сард таныг амжилтанд хүргэх зүйл бол таны шийдэмгий зан юм. Таны эрч хүчтэй зан бусдыг татаж анхаарлын төвд байна. Үргэлж ажил гэж гүйлгүй найзуудтайгаа цагийг сайхан өнгөрүүл. Таны хувийн амьдралд маш сайхан зүйл тохиолдоно. Шинэ хүнтэй болох ч юм уу, тушаал дэвших, эрхэлсэн ажил амжилтанд хүрэх гэх мэт. Ажил хэргийн тал дээр шат шатаар урагшлах замыг сонгох хэрэгтэй. Хостой нумынхан хайртыгаа хий хардалгүй итгээд үз. Ганц биечүүд харин хайраа хайсаар байх нь. Амьдралын хэв маягаа эрүүл байлгаваас эрүүл мэнд тань сайн байна.
Сарын чухал сайн өдрүүд:  2, 19, 21, 23
Сарын тааламжгүй өдрүүд:  10, 12, 14, 22
Матар
Энэ сард та цоо шинэ мэдрэмжийн эрэлд гарах болно. 2-р сар таны хувьд цоо шинэ зүйлээр дүүрэн байна. Шинэ найзууд, шинэ хайр, шинэ мэдрэмж гэх мэт. Магадгүй энэ бүхэн танд аз жаргалыг авчирч магадгүй. Олны анхаарлын төвд байх танд таалагдах бөгөөд аль болох бусдад туслахыг хичээгээрэй. Ажил хэргийн тал дээр зохион байгуулж байгаа бүх үйл ажиллагаанд оролцохыг уриалж байна. Мөнгөний тал дээр сайн муу зүйлс зэрэг болно. Хостой матрын ордныхон хариуцлагаас зугатааж болохгүй. Хайрттайгаа ямар ч асуудал тулгарсан гарнаасаа барилцан туулах ёстой. Ганц бие матрынхан тогтвортой харилцаа хайсан нь дээр.
Сарын чухал сайн өдрүүд:  3, 9, 17-19, 26
Сарын тааламжгүй өдрүүд:  14, 22
Бумба
Бумбын ордныхон энэ сард хүч сул байх бололтой. Бусдын гаргасан шийдвэрийг та хүлээн зөвшөөрөөгүй ч, үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй болно. Бусдын итгэлийг алдаж хүнд байдалд орохоос сэргийл. Энэ сард аливаа том зүйлийг төлөвлөхгүй байсан нь дээр. Харин ажлын амжилт тань бусдыг гайхшруулж мэдэх юм. Таны хичээнгүй зан тушаал дэвшихэд хүргэнэ. Хайр дурлалын тал дээр маш ээдрээтэй байна. Хостой бумбынхан харилцаандаа шинэ мэдрэмжийг оруулж, харилцаагаа сонирхолтой болгоорой. ганц бие бумбынхан олон хүнтэй болзсоны эцэст хайраа шүүрч авна. 
Сарын чухал сайн өдрүүд:  3, 18, 23, 26
Сарын тааламжгүй өдрүүд:  10, 13, 14
Загас
Загасны ордныхон мартамхай зангаасаа болж чухал уулзалтаа орхигдуулж болзошгүй. Танд хэцүү асуудал тулгарвал дотроо нуугаад байлгүй, дотны хүмүүсээсээ тусламж ав. Сэтгэл дотор тань байгаа хар “хайрцаг”-ийг нээж сэтгэлээ хөнгөвчлөх хэрэгтэй.  Аливаа зүйл төлөвлөхдөө эрсдлийг тооцоолохоо мартаж болохгүй. Ирж буй сар ажлын шинэ төлөвлөгөө, төсөл гаргахад сайн. Хайртаасаа юу ч нуулгүй сайхан ярилц. Харилцаа тань асуудалтай байгаа бол бас л сайн ярилц гэж хэлмээр байна. Ганц бие загасынхан өмнөх найз залуутайгаа холбоо тогтоож магадгүй байна. Энэ сард дархлаагаа дэмжих бүтээгдэхүнү сайн хэрэглээрэй. 
Сарын чухал сайн өдрүүд: 2, 3, 19, 21, 23
Сарын тааламжгүй өдрүүд: 6, 10, 12-15
Кана 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл