Дундад улсын инээдмийн кино дахин хит болов
2015-09-29 10:20
Дундад улсын жүжигчин Шюй Жиний найруулсан “Lost in Thailand” нэртэй инээдмийн кино 2012 оны Зул сарын баярын өдрүүдэд хит болж байсан
Дундад улсын жүжигчин Шюй Жиний найруулсан “Lost in Thailand” нэртэй инээдмийн кино 2012 оны Зул сарын баярын өдрүүдэд хит болж байсан. Дөнгөж 30 сая юань буюу 4.8 сая ам.доллараар бүтсэн уг кино нээлтээ хийсэн анхны долоо хоногт 300 сая юаний орлого олж хүмүүсийг алмайруулж байсан юм. Саяхан уг киноны найруулагч дахин "Lost in Hong Kong" шинэ киног бүтээн энэ сарын 25-нд Дундад улсад нээлтээ хийж, кино сонирхогчдыг байлдан дагуулж байна. Уг кинонд гэр бүлийн хамт Шянганд аялан зугаалсан нөхөр нь их сургуульд үерхэж явсан анхны хайртайгаа нууцаар болзож, хүр дүүдээ мэдэгдсэн зол бус үйл явдлууд үргэлжлэх аж.


Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
