solongonews
Сэтгэлийн гүн дахь хайр
2015-12-28 18:21
Хайрыг надад мэдрүүлээд бас зүрхэнд хад  суулгасан анхны хайр минь. Тэртээх он жилүүдэд зүүдэнд ирдэг байсан шигээ ч гэсэн чи ирсэн хэвээр л байх юм. Намрын чимээгүйхэн өдрүүдэд зөвхөн чамдаа л дурлачихсан явсан гэдэгт итгээрэй.
 
Зүрх сэтгэл оюун ухаанд минь шингэсэн чиний эгэл төрхийг, бяцхан дурсамжийнхаа хамт сэтгэлдээ тээсээр өнөөдрийг хүргэлээ.
Сэтгэлийн чинь аязыг өөртөө татах гэж зогсохдоо аньсган дор урсах нулимсаа зоргоор нь аяс аясхан үлээх салхинд тавин чөлөөллөө. Энэ л үеэс хойш чиний тухай дурсамжгүйгээр амьдарч чадна гэж үү
 
Учрал бүхэн ард хоцорч гуниг бүхэн өмнө минь намайг номхотгоно. Би чамайг мартъя гэж хүний орчлонгоос аз жаргал эртэл зүрх минь чамайг нэхэж гарт минь зовлон баригдсан. Гуниг шаналлаас төрсөн үдэш бүр дэр норгон мэлмэрэх нулимсаа чамайг мартан байж аи хатаасан.Би чамд хайртай гэж хашгирдаг, шивнэдэг, дэвтэртээ бичдэг Харин хэлдэггүй, хэлдэггүй учраас чи инээдэг. Харин би чамайг сэтгэлдээ тээгээд хайрлаж явдаг. Миний сэтгэлийн гүн дэх ганцхан үнэн бол Чамдаа би хайртай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл