solongonews
Ли Чян Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзав
2025-04-24 10:11
Ли Чян Азербайжаны Ерөнхийлөгч Алиевтай уулзав

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян 4-р сарын 23-ны үдээс өмнө Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж байгаа Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзав.

Ли Лян хэлэхдээ, Хятад, Азербайжан бол харилцан итгэлцсэн үнэнч найз, эрх тэгш, харилцан ашигтай сайн түнш юм. Хятад улс "Бүс ба Зам”-ыг хамтдаа байгуулах санаачилга болон Азербайжаны хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, Каспийн тэнгисийг сундалсан олон улсын тээврийн коридорын бүтээн байгуулалтыг хамтаар ахиулж, Хятад-Европыг холбосон Каспийн тэнгисийн аюулгүй, тогтвортой, буухиа замыг байгуулж, хоёр орны ногоон эрчим хүч, дижитал технологи, дижитал эдийн засаг зэрэг шинээр хөгжиж буй салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны тогтвортой хөгжлийг ахиулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ орон зайг нээхэд бэлэн байна. Хоёр тал нийгэм соёлын харилцаагаа цаашид эрчимжүүлж, соёл, аялал жуулчлал, боловсрол болон бусад салбарт хамтран ажиллах боломжийг судалж, хүмүүс хоорондын харилцаа холбоог дэмжинэ. Мөн НҮБ зэрэг олон талт механизмын хүрээнд Азербайжантай харилцаа, зохицуулалтаа үргэлжлүүлэн бэхжүүлж, дэлхийн гурван том санаачилгыг сайтар хэрэгжүүлж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц болон хүртээмжтэй багтаамжтай эдийн засгийн даяаршлыг хамтдаа дэмжиж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, хамтын ашиг сонирхлыг сайтар хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл