solongonews
Хятадын импорт, экспортын нийт хэмжээ эхний улиралд 10.3 их наяд юань хүрчээ
2025-04-14 16:29
Хятадын импорт, экспортын нийт хэмжээ эхний улиралд 10.3 их наяд юань хүрчээ.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр буюу 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, 2025 оны эхний улирлын импорт, экспортын байдлыг танилцууллаа. Энэ оны эхний улиралд Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт, экспортын хэмжээ 10.3 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар нэмэгдсэн байна.

Гадаадын бэрхшээл, сорилт нэмэгдэхийн хэрээр орон нутгийн янз бүрийн хэлтэс, гадаад худалдааны товчоо болон аж ахуйн нэгжүүд идэвхтэй хариу арга хэмжээ авч, эхний улирлын Хятадын гадаад худалдааны импорт, экспортын тогтвортой байдлыг бий болгосон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл