solongonews
Бяцхан үрсэд хамтдаа жаргал бэлэглэх сайн үйлсийн аянд нэгдээрэй
2015-12-28 18:21
Эвий, тэд минь өнөөдөр биднээс эд хөрөнгө нэхэж, эв тухгүй байгаагаа илэрхийлж чадахгүй. Хямд төсөрхөн, хэд гуравхан чихэр боовонд ч хууртан, хязгааргүй баярлан гүйх гэгээхэн ертөнц юм шүү дээ. Өнөөдөр бидэнд хүслээ ч илэрхийлэх тэнхэлгүй яваа тэд маань маргааш биднээс ирээдүй хойчийнхоо сайн сайхныг нэхвэл яах вэ? Дороос минь өндийх хойч үе минь мөнхийн мөнхөд үнэ цэнэтэйг хэзээ ч мартаж болохгүй.

Бяцхан үрсэд хамтдаа жаргал бэлэглэх сайн үйлсийн аянд нэгдээрэй

 

“Mongoljingoo.mn" сайтын хамт олон "Бяцхан үрсэд жаргал бэлэглэе" уриан дор сайн үйлсийн аян эхлүүлж байна. Манай сайн үйлсийн аян энэ сарын 13-нд 10.00 цагт Хан-Уул дүүрэгт 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг “Хүүхдийн клиник сувилал-4”-т эхлэх гэж байна. Тус цэцэрлэгийн хүүхдийн ор болон матрас, цагаан хэрэглэл, шалны хивс дрожийг сайжруулж өгөхөд бидний сайн үйлсийн аяны гол зорилго оршиж байна. 

 

Эвий, тэд минь өнөөдөр биднээс эд хөрөнгө нэхэж, эв тухгүй байгаагаа илэрхийлж чадахгүй. Хямд төсөрхөн, хэд гуравхан чихэр боовонд ч хууртан, хязгааргүй баярлан гүйх гэгээхэн ертөнц юм шүү дээ. Өнөөдөр бидэнд хүслээ ч илэрхийлэх тэнхэлгүй яваа тэд маань маргааш биднээс ирээдүй хойчийнхоо сайн сайхныг нэхвэл яах вэ?

 

 

Нүд халшрам нөхцөлд тавтайхан ч амрах эрхгүй яваа нь тэдний маань буруу гэж үү? Тоглох тоглоом ч хомсхон юм. Хүүхдийг тоглоомоор нь шинж гэдэг юм билээ. Гэтэл тэднийхээ ирээдүй баяр баясгаланг тодорхойлох тоглоом бүү хэл, тухтай орчин ч алга. 

 

Өхөөрдөм жаахан, энхрий үрс биднээс асрал хайр, анхаарал халамж чимээгүйхэн хүсэн хүлээж байна. Ямархан нөхцөлд өсөж бойжиж байгаагаа тэд маань даанч хэлж мэдэхгүй. Нүд халшрам нөхцөлд тавтайхан ч амрах эрхгүй яваа нь тэдний маань буруу гэж үү? Тоглох тоглоом ч хомсхон юм. Хүүхдийг тоглоомоор нь шинж гэдэг юм билээ. Гэтэл тэднийхээ ирээдүй баяр баясгаланг тодорхойлох тоглоом бүү хэл, тухтай орчин ч алга. Та энэ нийтлэлийг уншиж суугаа бол нурах жагсаалтад ороод, дараа нь засварлахаар болсон цэцэрлэгт өдөр өнгөрөөж байгаа жаахан хүүхдүүдийн дүр зургийг харсан нь лавтай. Эх орныг минь хөгжүүлэх, авч явах ирээдүй, эгээ л бидний үргэлжлэл гэдгийг санаарай. “Монголжингоо”-гийн эрхэм уншигчид минь сэтгэл зүрхээ нэгтгэн энэ бяцхан үрсэд тусалцгаая.

 

Хамтдаа нөөц бололцоогоо бодоод үзье. Та өдрийнхөө хоолыг бодоод нэг үзээрэй. Мянга мянган хүн ердийн цайны газар хөнгөн зууш, хуушуур бууз гээд авахад 10 мянган төгрөг хүрэхгүй. Гэтэл магадгүй та яг л энэ мэт зүйлсийг 20 гаруй мянган төгрөгөөр ч авдаг байж болох юм. Үнийн зөрүүтэй ч чанарын ялгаа огтхон ч байхгүй хэрэглээгээ ердөө л гуравхан хоног танахад л таны өмнөөс бүлтийтэл ширтэх бяцхан ирээдүйгээ унтах ор, тоглох тоглоомтой болгож чадах юм.

 

Үнийн зөрүүтэй ч чанарын ялгаа огтхон ч байхгүй хэрэглээгээ ердөө л гуравхан хоног танахад л таны өмнөөс бүлтийтэл ширтэх бяцхан ирээдүйгээ унтах ор, тоглох тоглоомтой болгож чадах юм.

 

Эвий, тэд минь өнөөдөр биднээс эд хөрөнгө нэхэж, эв тухгүй байгаагаа илэрхийлж чадахгүй. Хямд төсөрхөн, хэд гуравхан чихэр боовонд ч хууртан, хязгааргүй баярлан гүйх гэгээхэн ертөнц юм шүү дээ. Өнөөдөр бидэнд хүслээ ч илэрхийлэх тэнхэлгүй яваа тэд маань маргааш биднээс ирээдүй хойчийнхоо сайн сайхныг нэхвэл яах вэ? Эдэлж хэрэглэж, өмсөж зүүх, идэж уух бүх зүйлс хэдхэн хором, цаг мөчид л үнэ цэнэтэй.

 

Харин дороос минь өндийх хойч үе минь мөнхийн мөнхөд үнэ цэнэтэйг хэзээ ч мартаж болохгүй. Магадгүй бид өнөөдөр нэг хүүхдийн хэдэн жил тоглох тоглоом, эсвэл нэг хэсэгтээ л амар тайван амарч унтах орны мөнгийг үр бүтээлгүй хий хоосон зүйлд зарцуулж яваа ч юм бил үү?

 

Иймд балчир үрсийн төлөө чин сэтгэлээсээ нэгдэн, яг одоо нэн шаардлагатай зүйлсийг нь сэтгэлийн өглөг болгон өгөх сайн үйлсийн аяныг “Монголжингоо”-гийн хамт олноос уриалж байна. Хүмүүс ээ, бидэнд хүүхэд бүрт туслах боломж бий шүү дээ. Сэтгэлээ зориулж, гараа сунган ирээдүй хойчдоо гэрэл гэгээг авчирцгаая.

 

Иймд балчир үрсийн төлөө чин сэтгэлээсээ нэгдэн, яг одоо нэн шаардлагатай зүйлсийг нь сэтгэлийн өглөг болгон өгөх сайн үйлсийн аяныг “Монголжингоо”-гийн хамт олноос уриалж байна. Хүмүүс ээ, бидэнд хүүхэд бүрт туслах боломж бий шүү дээ. Сэтгэлээ зориулж, гараа сунган ирээдүй хойчдоо гэрэл гэгээг авчирцгаая.

 

 

Та Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр үзээрэй

http://www.mongoljingoo.mn/content/63868.htm

 

Сайн үйлсийн аянд нэгдэх утас: 93135779, 99900936

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл