Ерөнхийдөө бол элсэн чихэр нь бага хэмжээний хор гэхэд болно. Биднийг жаахан байхад эцэг эхчүүд чихэр идэж болохгүй, идвэл шүд гэмтэж хорхойтно гэдэг үнэхээр үнэн. Элсэн чихэрийн хэт их хэрэглээ нь хүүхдийн шүд болон ясанд муугаар нөлөөлж хэврэг болгодог. Хэрэв та элсэн чихрийн хэрэглээгээ хасвал жилийн дотор таны шүд бат бэх бөгөөд паалан хатуурч өгнө.
Турахад хөтлөх зөв зам бол элсэн чихэрийн хэрэглээгээ хязгаарлах. Ер нь элсэн чихэр нь зөвхөн чихэрэнд агуулагдахгүй, бүх сок, жимсний шүүс, соус, зайрмаг гээд бүгдэнд нь агуулагдана.
Чихрийн хэрэглээгээ хязгаарласнаар:
Мэдээж эхний ээлжинд жин хасагдаж хэвийн хэмжээндээ очно.
Таны арьсны өнгө сэргэж эрүүл болно.
Илүү эрч хүчтэй болно.
Таны бие эрүүлжинэ.
Дархлааны систем илүү сайн ажиллана.
“Элсэн чихрийн мөн нэг муу үр дагавар нь таныг хөгшрөлт рүү хөтлөнө. “
Элсэн чихэр нь чөлөөт радикалтай учир арьс хөгшрөлтөнд нөлөөлөх хүчин зүйлийн нэг гэхэд буруудахгүй.
Хэрэв таны бие организм чихэр шаардаад байвал яагаад шаардаад байгааг бодоод үз. Ер нь чихэр бол “донтуулагч”. Чихрийг зөгийн балаар солих хэрэгтэй.
Та турахыг хүсэж байгаа бол хамгийн эхэнд хэрхэн чихрийн хэрэглээгээ багасгах талаар бодох хэрэгтэй. Жишэ нь: та кофе эсвэл цайндаа чихэр нэмэлгүй уухыг хичээ. Хэрэв чаддахгүй гэвэл зөгийн бал хэрэглэ.
ГЭХДЭЭ:
Чихэр нь нүүрс ус бөгөөд таны бие организмыг болон тархийг энергээр хангаж байдаг зүйл. Чихрийн хэрэглээгээ бүр мөсөн хааж болохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үүнийг жимс жисгэнэ, зөгийн бал, хэдхэн ширхэг хар шоколадаар орлуулж болно.
