Тэр таньтай гэрлэхээр шийдсний 7 шинж
2015-12-28 18:21
Та 2 хамт байгаад удаан хугацаа өнгөрчээ. Үргэлж хамтдаа байж жаргалтай үдшээр дүүрэн. Эцсийн эцэст бидний мэдэхийг хүсдэг зүйл гарч ирнэ. Хайрт залуу тань таныг гэргийгээ болгохоор шийдсэн бол ямар зан гаргадаг бол?
1. Эр хүн гэрлэхийг хүссэн бүсгүйтэйгээ өдөр шөнөгүй хамт байж огт хол байхыг хүсэхгүй. Найзуудыгаа түрүүнд тавилгүй таныг нэгт байршуулах болно. Түүний хувьд секс хийхээс илүү таньтай ярилцаж, таныг инээмсэглэхийг харах нь илүү сайхан санагдана.
2. “БИ” гэж ярихгүй “БИД, 2-уулаа” гэж ярьдаг болно.
3. Олсон мөнгөө амралт, зугаалга, тансаглалд үрэлгүй цуглуулдаг болно.
4. Болздог байхад ихэнхдээ сарнай шоколад бэлэглэдэг байсан бол сүүлийн үед гэр ахуйд хэрэгтэй зүйлсийг бэлэглэдэг болох.
5. Өөрийн биеэ залуу шиг биш жинхэнэ эр хүн шиг авч явна.
6. Зөвхөн түүний эцэг эхтэй танилцаад зогсохгүй бусад хамаатнуудтай нь танилцсан бол.
7. Ирээдүйг зөвхөн таньтай хардаг болсон бөгөөд бүх төлөвлөгөөнд нь та байх юм бол та удахгүй гэрлэх нь ээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
