solongonews
Эрүүл дэглэм - сүүн бүтээгдэхүүнтэй дэглэм
2015-12-28 18:21
Эмэгтэй хүн бага зэрэг гэдэгтэй байхад эрчүүдийн ихэнхи нь дуртай байдаг байна. Гэтэл таны гэдэс тэр “бага зэрэг” гэдэсний нормоос давсан бол яах вэ? Энэ таргалалтын асуудал зөвхөн эмэгтэйчүүдэд ч бус эрчүүдэд ч гэсэн олонтаа тохиолдсоор байна.
Таргалалтын эсрэг маш олон арга замууд байна. Гэхдээ фитнесс, дасгалаар хичээллэхээсээ өмнө хоолны дэглэм барих нь чухал. Кана миний бэлтгэсэн “Сүүн бүтээгдэхүүнтэй дэглэм” нь хамаагүй эрүүл дэглэм юм. 
 
Дэглэмийн үед байнга ваннд орж стрессээ тайлах шаардлагатай. Мөн нэгэн давуу тал нь бол энгийн болоод хоол бэлдэнэ гэж цаг их авахгүй. Ямар ч хоолны өмнө заавал 200мл хийжүүлсэн ус уухыг шаардана. 
 
Өглөө:
2-3%-ийн тослогтой 1ш тараг
1ш алим
Зөгийн балтай цай
 
Өдөр:
Каш 100гр
2-3%-ийн тослогтой 1ш тараг
1 стакан сүү
Сүүтэй зайрмаг
 
Орой:
Чанасан өндөг 1ш
Сендвич /өөрийн хүслээр хийж болно, тослогийг анхаарна уу/
Өргөст хэмх, улаан лоольтой салат 100гр
Нарийн боов -1ш
 
Оройн хоолны дараа:
Жимс – алим, гадил, абрикос, лийр байж болно 1ш
2-3%-ийн тослогтой 1 стакан тараг
 
Энэ бол дэглэмийн нэг өдрийн хооллолтын цэс бөгөөд энэ цэсээр 14 хоног зөвхөн цагаан идээгээр хооллох шаардлагатай.
Элгэн тараг ууж чаддаггүй хүмүүс йогурт хэрэглэж болно.
 
Дэглэмийг 14 хоногоос илүү хугацаанд барихыг хориглоно. 

 

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл